Өглөө 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагаа эхэлжээ. Саналыг нууцаар авч, УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан саналын дагуу цаасаар авч байгаа аж. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.