x

АН-ын тамгыг шилжүүлэхгүй бол С.Эрдэнийг цагдаагийн байгууллагад өгнө

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” тогтоол гарсан. Товчхондоо, тус нам албан ёсны даргатай болсон гэсэн үг. Харин АН-ын гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд хадгалагдаж байгаа бөгөөд тэд АН-ын дарга Л.Гантөмөрт эдгээр албан ёсны тамга тэмдгийг нь өгөхгүй байгаа аж. 

Мөн С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын гэрчилгээ, тамгыг нь Ц.Туваанд хүлээлгэн өгч, ажлаа өгсөн ч удалгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан, “АН-ын тамгыг дахин шинээр хийлгэн авсан” байдаг. Тэгвэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамга албан ёсных эсэхийг тогтоох Захиргааны хэргийн шүүх хурал болсон байна.

Улмаар шүүхээс АН-ын тамганы маргаантай холбоотой мэдээллийг нийтэлсэн байна. 

Тус мэдээлэлд, “Ардчилсан намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж, 

харин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Ардчилсан намын тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах тусгай шаардлагын нэг нь тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт байх ёстой. Гэтэл Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгосны дараа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар Ардчилсан намд 9020120477 дугаар бүхий тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон байна.

Тодруулбал Ардчилсан намыг тамга, тэмдгийн хяналтын дугааргүй болгосон маргаан бүхий дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь түүнд дахин тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосноор дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн “зөвшөөрөгдөхүйц байдал” хангагдаагүй нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ардчилсан намд тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар олгосон улсын бүртгэл /акт/ нь нэхэмжлэгч Ардчилсан намд эерэг нөлөөлөл бүхий, эрх олгосон шийдвэр буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тамга, тэмдгийн хяналтын дугаарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан С.Эрдэнэд олгоогүй, харин Ардчилсан намд олгосон байх ба Ардчилсан нам өөрт олгогдсон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор түүнд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бүртгэлийн байгууллагын эрх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.

Харин нэхэмжлэгч Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй юм” гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 7 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 11 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 12 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 14 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 15 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 16 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 17 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 18 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 19 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 19 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 20 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 38 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 10 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 30 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 11 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 13 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 15 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 18 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 19 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top