x

Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хаалттай хэлэлцлээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. 

Тэрээр "Миний хувьд Өмнөговь аймгийн 70 мянган хүний төлөөлөл. Өмнөговь бол Монголын эдийн засаг төсвийг голлон авч явж байгаа аймаг. Өмнөговьчууд сайхан амьдрахын тулд төрдөө төлөөлөлтэй байх ёстой. Хоёр гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн хугацаанд дахиж нөхөн сонгууль явагдахгүй. Өмнөговьчууд төлөөлөлгүй болохоор яах вэ? Зөв хөрөнгө оруулалт хийх нь Өмнөговьчуудад чухал биз дээ. Том хөгжлийн асуудалд оролцох нь гишүүдийн үүрэг. Хоёр төлөөлөл нь байхгүй болбол иргэд л хохирно. Тэд гишүүнээрээ дамжуулж төлөөлөх эрхээ алдана. Гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаас зугтаах, шалгуулахгүй байх асуудал байхгүй. Иргэдээ төлөөлөхийн тулд гишүүнээс түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагын мөрдөн байцаах ажилд оролцох нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг зөв хармаар байна. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй.

Прокурорын дүгнэлтэд 15 тэрбум төгрөгийн ногдол ашгийг илүү хуваарилсан гэж байгаа юм. Бүх тайланг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хянаж байгаа. Надад хамааралтай компанийн мөнгө л миний данс руу орсон. Хэрэв ямар нэгэн илүү зүйл үүсвэл дутуу байдал бий болно. Бусад хувьцаа эзэмшигч нарт дутуу ногдол ашиг байхгүй. Манай эхнэрийн нэр дээрх хувьцааны ногдол ашгийн мөнгө миний данс руу орсон. Эдгээр асуудлын нийлбэр нь 15 тэрбум төгрөг байгаа.

"Тавантолгой" ХК-ийн 51 хувь нь орон нутгийн өмч. Харин 49 хувь нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан. 3,000 орчим хувьцаа эзэмшигч бий. Энэ ногдол ашиг дээр зөрүү гарсан гэдэг асуудал үүсээд байгаа юм. Гэмт хэргийн шинжгүй цэвэр мөнгөө хаашаа хийх нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Тиймээс ямар нэгэн мөнгө угаасан зүйл байхгүй. 

Зургаан тэрбум төгрөгөөр Өмнөговь гурван МВт-ын орон нутгийн өмчит дулааны цахилгаан станц баригдаад ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь орон нутагт ногдох 51 хувиасаа шийдсэн. Бүх зүйл нь журмын дагуу явж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 4 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 5 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 7 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 8 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 9 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 10 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 10 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 11 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 12 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 13 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 31 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 3 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 23 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 4 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 6 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 7 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 10 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top