x

MОНГОЛ нэршлийн ташаа хэрэглээг залруулахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалав

3-р сарын 21-нийг “Дэлхийн Дауны Өдөр” мөн “Арьс Өнгөөр Ялгаварлан Гадуурхахыг Таслан Зогсоох” өдөр хэмээн дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан 3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Швейцар Улсын Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд боллоо. Энэхvv vйл ажиллагааг НҮБ-ын Хvний Эрхийн Дээд Комиссарын Газар, Монгол Улсаас Женев хот дахь НҮБ болон олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын Яам, “Монгол Тодотгол” ТББ, “Монголын Дауны Холбоо” ТББ, “Олон Улсын Энхийг Сахиулах” ТББ, “Монгол-Канадын Нийгэмлэг” хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, НҮБ-ын Женев дэх тѳвийн Соёлын үйл ажиллагааны хорооны дарга, номын сангийн захирал ноён Франческо Писано нар нээж vг хэлж, хvний эрхийн асуудлын чухал сэдвээр ярилцаж буйг сайшаан дэмжиж, олон улсын хэмжээнд дорвитой алхмууд хийгдэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн TRIO киногоор уламжлан Mонгол соёл, зан заншил, уламжлалыг энгийн хvний амьдралаар тэр тусмаа хөгжлийн бэрхшээлийн иргэдийн гэр бvл, нийгэмд тохиолддог асуудлыг дэвшүүлэн гаргаж буйг онцлов.

Нээлтийн үгийн дараа “Бие биенээ үл ялгаварлан гадуурхах, хүртээмжтэй нийгмийн цогцлоох, бүгдэд тэгш боломжийг олгох, Монгол гэдэг нэрийг даунтай холбож сөрөг утгаар ярьж, бичдэг хэрэглээтэй тэмцэх” хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын Дауны Холбооны тэргүүн В.Ганзориг удирдсан бөгөөд хэлэлцүүлгийн зочдоор Хvний Эрхийн Дээд Комиссарын Газрын хөгжлийн бэрхшээл ба хүний эрх хариуцсан мэргэжилтэн Juan Jaime Pardo, "Дэлхийн Дауны Холбоо"-ны хөтөлбөр хариуцсан захирал Nathan Rowe, "Монгол Тодотгол" байгууллагын Захирал П.Ууганбаяр, ТРИО кинонд тоглосон Т.Тэлмүүн хүү ба ээж Д.Чимгээ, "Монгол Тодотгол" байгууллагын Боловсрол хариуцсан захирал, "Монгол-Канадын Нийгэмлэг"-ийн Захирал Б.Золзаяа нар оролцлоо. 

 

Энэхүү чухал хэлэлцүүлгээр Монгол Улсын төлөөлөл дуу хоолойгоо олон улсад хүргэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах болон ялгаатай хөгжилтэй иргэдэд тулгарч буй нэн чухал асуудлуудыг голчлон ярилцан санал бодлоо солилцов. Б.Золзаяа францаар ярьдаг орнуудад монгол хэмээх vгийг доромж утгаар хэрэглэсээр байгаа жишээ баримтуудыг дурьдаж боловсролын салбарт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй гэж хэллээ. П.Ууганбаяр олон улсын Дауны Холбоодыг хамтран ажиллаж 'монгол' нэр томъёог эмнэлгийн болон нийгмийн ажилчдад зохистой хэрэглээг нь зааж сурталчилж байх санал оруулав.

“Олон сар, жил үргэлжилсэн киноны зураг авалтын дараа өнөөдөр ингээд НҮБ-ын индэр дээр хүүтэйгээ та бүхний өмнө сууж байна гэж тэр үед огт төсөөлөөгүй. ТРИО кино өнөөдрийн байдлаар дэлхийн 4 тивийн 8 улсын кино наадмаас шилдэг киноны шагналуудыг хүртээд байна. Энэ кинод манай гэр бүл хамтран ажиллаж, хүү минь гол дүрд тоглосон нэг гол зорилго бол эх орны минь эрхэм нэр болох Монгол гэдэг үгийг даун синдромтой холбон ашиглах, тэнэг эсвэл мулгуу гээд доромж, сөрөг утгаар албан бусаар дэлхийн даяар хэрэглээг эцэслэх, багасах юм. Энэ чухал үйлд гэр бүлээрээ оролцож, бяцхан ч гэсэн өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна” гэж киноны гол дүрд тоглосон даунтай хүү Т.Тэлмүүний ээж Д.Чимгээ онцолж хэлэв. 

П.Ууганбаяр хурлын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудад монгол нэрийг ташаа хэрэглэж буй хэрэглээнд анхаарал тавьж анагаах, нийгэм судлалын сурах бичигт болон бvх төрлийн эх сурвалжийг хянан залруулж зөвхөн монгол угсаатан, хэл, соёлыг тодорхойлсон тохиолдолд хэрэглэж, хэвшихийг уриалав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “ХЭНИЙГ Ч АРДАА БҮҮ ҮЛДЭЭ” концепц дор бүтээгдсэн ТРИО уран сайхны киног НҮБ-ын танхимд толилуулав. Энэхүү уран бүтээлд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглосноороо Монголын урлагийн түүхэнд онцгой болсон юм. Хүний эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоох, ялгаатай хөгжилтэй хүүхэд, иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд тэгш боломж олгох, бусадтай яг адилхан хөгжих эрхийг нь баталгаажуулах, Монголын нүүдлийн өв уламжлал, ёс заншил, өвөрмөц соёыг дэлхийд танилцуулах, аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, үзэсгэлэнт байгалиа дэлхийд мэдрүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг батжуулах, МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийн тавцанд хүндтэй бөгөөд эрхэм болгох нь кино төслийн туйлын зорилго юм.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top