x

Үзэгдээгүй юм: Ж.Мөнхбатыг эзгүйд нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы танхимд өнөөдөр өнгөрсөн 32 жилийн түүхэнд болоогүй "цочир" үзэгдэл болов. Гэвч нэг "авууштай" нь манайхан баргийн юманд цочирдож, бэргэхээ байжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсаныхаа дараа "Би гэм зэмгүй. Гэм зэмгүй гэдгээ батлахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, жирийн иргэн болж байгаад үнэн мөнөө шалгуулна" гэсэн билээ. Ингээд прокурорын байгууллагын шийдвэрийг ч хүлээлгүйгээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг юм. Чөлөөлөгдөх хүсэлтээ бичихдээ "Олон нийтийн эргэлзээ, тээнэгэлзлэлийг арилгахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, жирийн иргэний хувиар шалгуулмаар байна. Ээж маань хүнд өвчтэй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон" гэсэн хоёр өөр үндэслэлийг хэлсэн байдаг юм. Уг нь бол аль нэг нь байхад л хангалттай, УИХ түүнийг нь хүлээж авах ёстой. Дургүй ламд дарж байж сахил хүртээлтэй биш.

Гэвч харамсалтай нь мань эр энэ хүсэлтээ өгсөн даруйдаа хил даван одсон байдаг юм. УИХ-ын дарга болон гишүүдийн өмнө түүний гараар бичсэн өргөдлөөс өөр ямар ч баримт байхгүй.

Гэсэн хэдий ч өнөөдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаас Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө. Ж.Мөнхбат гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй.

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг бус хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байжээ. Заримыг нь чөлөөлсөн, заримыг нь чөлөөлөөгүй. Гэхдээ энэ бүх хугацаанд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүн нь өөрөө УИХ-ын танхимд сууж, чөлөөлөгдөх болсон үндэслэл шалтгаанаа гишүүдийн өмнө тайлагнадаг байв. Тэгээд тэндээс нь гишүүд шийдвэрээ гаргадаг байв. Р.Амаржаргал гишүүн жишээ нь, намынхаа гишүүдтэй санал бодол зөрсний төлөө "УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон" гээд гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан удаатай. Түүнийг нь УИХ хүлээж аваагүй.

У.Хүрэлсүх жишээ нь "Эхнэрийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон" гэж хэлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байлаа. Гэхдээ л хэн хэн нь чуулганын хуралдаанд өөрийн биеэр оролцож байсан. Ж.Мөнхбат шиг "хоёр үзүүртэй зүү" шидчихээд хил даваад алга болсон түүх лав байхгүй. Тийм болохоор Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн түүх манай парламынтын түүхэнд "үзэгдээгүй юм" болж үлдлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 47 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 49 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 50 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 51 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 52 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 53 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 54 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 55 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 56 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 56 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 14 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 46 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 6 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 47 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 49 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 51 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 54 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top