x

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуэртэ Пачекотой уулзлаа

Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотод Олон Улсын Парламентын Холбооны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол Улс, Олон Улсын Парламентын Холбоонд 1962 онд гишүүнээр элсэж, 1992 оноос байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжих эхлэл тавигдсан юм.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцов.

Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж, “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдэлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентын оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Манамагийн тунхаглал баримт бичгийг гаргалаа.

Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн хурлаар Олон Улсын Парламентын холбооны 147 дугаар Ассамблейн чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Ангол Улсад зохион байгуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 25 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 27 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 27 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 28 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 29 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 30 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 31 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 32 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 33 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 34 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 34 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 52 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 24 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 44 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 26 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 27 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 29 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 32 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 34 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top