x

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Энэ зураг үнэн бодит амьдрал биш. Тэгээд ч зургийн дээр өөрийн тайлбараа бичсэн. Нөгөө л улигт сэдэв. Би бууж өгөхгүйгээр буруутныг бултаар нь тодруулна. Би ингэж бичжээ: Энэ ямар хорлонтой зураг вэ? УИХ-ын гишүүд гэж бичсэн нь нэг тиймхэн. Иргэд сайн сайхан явахад өөрсдийнх нь чин хүсэл зориг, мэдлэг боловсрол, овсгоо самбаа шаардлагатай. Өөрөөс нь их шалтгаална. ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ! гэж.

Үндсэн сэдэв. “Нүүрсний хулгай” гэх сэдэв Монголын нийгмийн брэнд болтол дээшээ гарав. Авилгатай тэмцэх жил зарлав. Бас л мундаг сэдэв ба сэдэл. Нийгэмд өнгөтэй өөдтэй яваа бүх хүмүүсээ үзэн ядах, муугаар ёрлох руу явчихгүй байгаасай гэсэндээ 6 жилийн өмнө (2017 он) бичиж байснаа сэргээн дор буулгая. Уйдахгүй сэдэв. Бас миний байр суурь. Үндэсний аюулгүй байдалд учрах нэг сорилго бүү болчихоосой! 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгаа байна. 2018 онд нэг их дээрдэнэ гэж бодохгүй байна. Юу гэхлээр Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнхи нь. Хэрэв 3 сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давна. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгчээ. Ердөө л галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн зэхээстэй явдаг ч юм шиг.

Тээр жил, “2008.07.01” гээч гайт үзэгдлийг тэр дор нь дарж аваагүйсэн бол тэр үймсэн, доргисон, хилэгнэсэн залуус урагшаа “аян”-д гарч, Энх тайвны гүүр даван Зайсан руу чиглэх байсан гэдэгт би огтоос эргэлздэггүй юм. Өмнөхөн нь Киргизэд Бакиевын авилгачин-“ардчилагч” дэглэмийг нурааж түүнийг хөөж явуулахдаа “хяргас” ахан дүүс маань нийслэлдээ төвхнөөд байсан баячууд ба эрх ямбатны хаус, сууц, эдлэн газруудыг хуу тонож, түймэрдэж, үймсэн дүр зураг 2008 оны наадмын өмнө Улаанбаатарт нүүрлээгүй байсан гэж үү хэмээн би боддог юм.

Гэхдээтэр галдан шатаана хэмээн заналхийлсэн “10 хувь” маань хувийн ба гэр бүлийн явцуу атаархлаа шударга ёсны төлөөх тэмцэл гэж ойлгоод, бүр сүсэглээд итгэчихсэн явж байгаад хэргийн учир, далд аюул оршино.

Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч одоо ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Шударга ёс тогтоочихлоо гээд л УИХ-ын ээлжит сонгуулиар итгэл өгдөг – 1992, 2000, 2016, ямагт МАН ялж үнэмлэхүй олонхи болж байсан сонгуулиуд. Нийлүүлээд тооцоод үзвэл чилийсэн 12 жил. Бусдад нь АН-ынхан бужигнуулжээ гэж тооцъё. Тэр 12 жилдээ шударга ёсоо тогтоохгүй, төр-засгаа зөв сонгохгүй яасан хэрэг вэ гэсэн асуулт ямагт ээрдэг. АН дангаараа засагласан 4 жил л (1996-2000 он) байна. Бусдад нь экс-коммунистууд ямагт оролцсон хамтарсан засаг тогтож байжээ. 

Ингэхэд хэн тэрхүү 78 хувийг чухам бухимдуулаад, гол буруутнаар нь хэн хэн тодроод байгаа хэрэг вэ? Бидний орой дээр засагласан төр-засаг хэмээн бүдүүн тоймоор хариу хэлэхээ ч байчихжээ. Шууд л МАНАН гэсэн нэг мангасыг заачихдаг. Олигархи гээд тодотгол залгачихдаг. МАНАН нь ард иргэдээ тоносон юм уу, ард иргэд нь тонуулсан юм уу, ямар ч л гэсэн тэр галдан шатаах хонзон өвөрлөсөн “10 хувь”-ийн үздэгээр саарал ордны хавьд л үл үзэгдэх, гарт үл баригдах бүлэг хүн байх шиг. Би бол НАМ хэмээх хүн сүрэг гээд нэрлэчихсэн. Буруутнаар нь улс төрийн намын гаж буруу тогтолцоог (гишүүний тоог олшруулах эрүүл бус уралдаан, гишүүний үнэнчийн шалгуур) нэрлэчихсэн. НАМ хэмээх хүн сүрэг төрийн жинхэнэ албыг замруулдаг, завхруулдаг, нэр хүндийг нь балладаг гээд би заачихсан.

Гэхдээ гол буруутан нь яг НАМ ч бас биш юм аа. Гол буруутан нь хүн хэмээн бодгаль биеийг олж төрөөд, ардчиллын жилүүдэд эрх чөлөөтэйгөө залгасан, асар их боломжин дээр суугаа МОНГОЛ ХҮН Та өөрөө гээд би нэрлэмээр санагдлаа. Та бол 28 жилийн турш асар их боломжин дээр зайдлан сууна. Гэм нь 28 жилийн алтан сайхан тэр цаг үеэ үр дүнгүй өнгөрөөлөө. Одоо ч өнгөрөөж байна. Зах дэлгүүр, лангуу, чингэлэг олныг нээж, хэдэн зуун мянгуулаа зах тойрч амьдрахаас өөрөөр 28 жилд овойж оцойтлоо бүтээсэн юм бидэнд өөр юу байна? 

Хүн чинь адгууснаас юугаараа ялгаатай вэ? Сэтгэдэг боддог, хөгждөгтөө байдаг юм. Адгуустай юугаараа адилхан бэ? Иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг, унтдагтаа байдаг юм. Тэгвэл энэхүү 28 жилд адгууснаас ялгарах чанараа бага хөгжүүлээд, адгуустай ижилсэх чанараа түлхүү эрх чөлөөтэй хөгжүүлсэн, эдэлж хэрэглэснээрээ монголчууд дэлхийд товойж харагдах болох нь.

Хорин найман жилд аль ч улс орон, ард түмэн сэвхийтэл босч өндийгөөд, хөгжөөд, хөгжил нь жигдрээд ирдэг юмсанж. Дэргэдээ байгаа тэрбум хол давсан Хятадыг хар. 1990-ээд оны эхээр нээлттэй, ардчилсан улс болоод Та бид Хятад руу аялалд гарсан. Худалдаа өргөн хийсэн, хийж ч байна. Хятадууд тийм олуулаа яаж өөрчлөгдөв? Ердийн хар ухаанаар бод. Гудамжинд нусаа нийдэг, шүлсээ хаядаг, тамхи татдаг хятад хүнгүй болтлоо соёлжиж гэгээрчихжээ. Гэтэл 28 жилд гуравхан сая монголчууд хэр хөгжив? Харьцуулаад үз.

Та нарыг (нөгөө 78 хувь) бухимдуулсан, Та бүхний аж амьдралыг бусниулсан, Монгол Улсыг доройтуулсан, мөнгө хөрөнгө, байгалийг нь ховх сорсон гадаадын гаднын нэг ч улс, хорлон сүйтгэгч байхгүй. Монголчуудыг албадаж шахаж, дарамжталж ядууруулсан, амьдралыг нь түйвээсэн гадаадын нэг ч дайсан түрэмгийлэгч энэ 28 жилд Монголд халдаж орж ирээгүй байна. 

Чухам бид л, Та бид өөрсдөө өөрсдийгөө, өөрийгөө сүйрүүлэн доройтуулж, түүндээ цухалдан боож үхэх гэж яваа нь тэр юм. Та бидний 28 жилийн турш явуулсан шударга сонгуулийн дүнд бүрдсэн тэр төр-засгууд бол Та бидний бүтээл болохоос Төрийн ордон руу “76 нөхөр” дайрч ороод, эсвэл гадаадын дайснууд тавиул маягаар хүчээр очуулсан, эсвэл дайрч ороод суучихсан нэгээхэн ч тохиолдол азаар гараагүй юм. 

Та бидний сонголт–ухаалаг сонголтын байж байгаа төрх нь тэр. Нэгэнтээ сонгуулиар сонгогдоод гараад ирсэн тэднийг галдан шатаах тухай тэр “10 хувь” бодож явдаг бол тэр чинь төрийн эсрэг гэмт хэрэг болно. Тэр шатаагдах заналхийлэлд өртөж яваа гэмгүй, шударга, улс төр-олигархиас хол өчнөөн төчнөөн иргэн, гэр бүл тэр Зайсанд чинь бас байгаа учраас тэднийг гайтуулах хорон санаа өвөрлөвөл бүр эрүүгийн гэмт хэрэг болно. 

Хамгийн энгийн наад захын логик ийм байна: Таны амьдралыг, гэр орныг чинь очиж түйвээсэн нэг ч капиталист, нэг ч улс төрч, нэг ч гадаадын дайсан байхгүй. Та болон Таны амьдралын төлөө Та хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээнэ гэдэг нь юуны өмнө хэвийн тайван амьдрах нөхцлөө Та өөрөө бүрдүүлнэ. Та өөрөө ажиллана, Та өөрөө мөнгөн хуримтлалтай болно, Та өөрөө өөрийгөө зөв авч явна. Та архидахгүй байх ёстой, Та эрүүл байх ёстой. Товчхондоо бол Та мөнгөтэй байх ёстой. 

Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна. 

Хувь заяаны эрхшээл гэдэг юм монгол хүнд угаасаа байхгүй болчихсон. Ардчилал бүх хүнийг тэгшитгээд тавьчихсан учраас атаархал, хорсол, бухимдал, тэнэглэл нь хавтгайдаа ил гараад ирсэн, түүнийгээ хаана ч, хэнд ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх нь нээлттэй, тэр эрх нь “78 хувь”, түүний “10 хувь” болж илэрч байна. 

Буруутныг тэд зааж нэрлэж чадна, тэгэхдээ хувийн голдуу зовлонгоо тоочно. Төр-засгаасаа боль, одоо тэг ингэ гэдгийг сонсох ч дургүй. Ажил эрхлэх, ардчилал хоёр нь холилдчихсон учраас дураа хүрвэл ажиллана, дургүйгээ хүрвэл хаяна, таслана, тэмцэнэ, босно. Золбирох эрх нь бас тэдэнд бий. Шатгүй уруудах эрх нь бас нээлттэй. 

Тэгэхлээр ийм логик байна: энэхүү “78 хувь”, түүний “10 хувь” өөрсдийгөө өөд нь татах талаар бага ч боловч сэтгээч, өөрийгөө ба үр хүүхдээ хөгжүүлэх талаар бага ч болов ажиллаад үзээч. Үнэхээр хөгжиж болохгүй бол босч тэмцээч, эхлээд өөртэйгөө!

Монголчуудын хамгийн харамсмаар 28 жилийн алдагдал энэ эрчээрээ үргэлжилсээр байх уу? XXI зууны их өрсөлдөөнд сөхөрч унах уу? 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 28 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 29 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 30 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 31 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 32 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 33 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 33 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 34 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 35 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 36 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 37 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 55 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 27 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 47 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 28 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 30 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 31 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 34 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top