x

Н.Ганибал: Ардын намын гишүүд ийм хоёр нүүртэй байж болохгүй

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Ийн Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо. 

Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдээлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар хууль санаачлагч нарт өглөө. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа. "Сошиалын хууль" энэ удаагийн парламентын хууль батлах процесст том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, зөв хориг болсон. Хүлээж авахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хүлээж авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тус хуулийн төслийг дэмжсэн МАН-ын гишүүд хоёр нүүртэй байна. Тухайн үед хууль хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлж байхад, 62-уулаа зөрсөөр байгаад баталсан. Одоо Ерөнхийлөгч хориг тавихаар зөв гэдэг хоёр нүүртэй баймааргүй байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Харин дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Сандаг-Очир: Тус хуулийн агуулга, мөн чанар, үзэл санааг буруу мушгиж тайлбарлаад байна. Иргэнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоогүй. Гэтэл олон нийтэд буруу ойлголт өгч байна. Харин сошиал орчинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрхийг хамгаалах хууль шүү дээ. Харин намрын чуулганы сүүлийн өдөр яаран батлах хэрэгцээ шаардлага юу байсан бол. Ерөнхийлөгч хуулийн үзэл баримтлал агуулга дээр хориг тавиагүй. Нийгэмд энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байна шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн хориг тавьсан процедурын алдааг нь засаж залруулаад, олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаад хуулийн төслийг дахин оруулж ирэх санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн ач холбогдлыг мушгин гуйвуулж байна. Маш буруу хууль баталчихсан юм шиг буруу ойлголт өгөх өө болих хэрэгтэй. Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн 1.1 сая хуурамч хаяг бий. Мөн 2016 онд АСЕМ-ын үеэр мэргэжлийн байгууллага судалгаа хийхэд 650 мянган бүртгэлгүй дугаар бий гэж гарсан. 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд 190 орноос 120-д жагсаж байна. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын тоо сүүлийн гурван жилд огцом өссөн. Өдөрт 1.8 сая кибер халдлага хийгддэг бөгөөд үүний 80 гаруй хувь нь гадны орнуудын санхүүжилттэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 58 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 59 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 1 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 2 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 3 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 3 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 4 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 5 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 6 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 7 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 25 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 57 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 17 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 58 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 0 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 1 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 4 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 6 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top