x

Г.Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн

УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа.

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм.

Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагуудын хамт оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцлоо. 

УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тэрээр үргэлжүүлэн, шалгалтад оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхижуулснаар авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэсэн нийгмийг цогцлооно гэдгийг дурдаад цаашид ерөнхий болон тусгай шалгалтын асуултуудыг улам боловсронгуй болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр, орчин үеийн ухаалаг системд суурилсан зохицуулалтуудыг судлан хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг өглөө. 

2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5126 иргэн бүртгүүлсэн бол Улаанбаатар хотоос 2050 иргэн оролцож байна. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байгаа юм. 

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 10 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 14 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 15 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 17 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 18 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 19 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 19 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 20 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 21 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 22 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 23 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 41 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 13 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 33 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 14 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 16 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 17 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 20 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top