x

МАН-ын удирдлагууд амралтын өдрийн сэм уулзалтаараа ямар тохироонд хүрэв

МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ. Ардын намынхан хэзээнээсээ улс төрийн ямар нэг чухал шийдвэр гаргахдаа, тохироо хийхдээ тэнд уулздаг уламжлалтай. Энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, сайдууд болон Байнгын хороодын дарга нар, парламентын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь л бараг очсон юм уу даа. Тэд хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан ямар улс төр хийх талаараа нухацтай ярилцсан гэх. Ярианы гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яавал эвтэйхэн байдлаар явуулж болох гаргалгааг эрэлхийлж, энэ тал дээр санаа, оноогоо дэвшүүлцгээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар иргэд ҮХНӨ хийх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс төдийлөн үр дүн харагдахгүй байна гэж иргэд, эрдэмтэн судлаачид хүртэл хэлж байв.

Гэхдээ иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоог бий болгохыг хамгийн ихээр дэмжсэн. Үүн дээр дөрөөлж ҮХНӨ хийх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь хэлжээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаад зогсохгүй Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэх санал ч гарсан бололтой юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх тал дээр уулзалтад очсон эрх баригч намынхан дотор дэмжсэн байр суурь илүү давамгайлсан гэнэ.

МАН-ын удирдлагуудын хөндсөн өөр нэг сэдэв нь сонгуулийн тогтолцоо байсан аж. Энэ парламентыг тарааж ирэх намар ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч бүдэрсэн. Уулзалтад очсон гишүүдийн зүгээс ч ээлжит бус сонгуулийн эсрэг саналтай байжээ. “Одоо бидэнд гуравхан парламентын хугацаа үлдсэн болохоор бүрэн эрхээ дуусгачихмаар байна” гэх хүслээ нуулгүй илэрхийлсэн тухай дуулдав.Парламентыг тараахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжье гэсэн ам өчгөө ч өгсөн гэлцэх юм. Олны яриа ортой гэдэг дээ. Юутай ч хаврын улс төр хэрхэн үргэлжлэхийг одоо харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө тэд байр сууриа нэгтгэхийг чухалчилсан гэнэ. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад заавал УИХ-ын гишүүд гэлтгүй Засгийн газраас ч өргөн барих боломжтой. Иймд нам дотроо санаа нэгтэй дэмжих ёстой шүү гэсэн захиасыг эрх баригчид ой тоондоо ягштал мөрдөхөөр болжээ.

Ардын намын удирдлагууд энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олны анхаарлын төвд орсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцсан аж. Ингэхдээ АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын зарим гишүүдийн асуудал, эзгүйрсэн сайдын суудалд хэн тохиромжтой байж болох гээд улс төрийн дараагийн нүүдлээ ярилцацгаажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 43 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 45 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 45 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 46 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 48 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 48 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 49 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 50 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 51 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 52 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 53 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 11 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 43 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 3 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 44 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 46 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 47 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 50 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 52 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top