x

Д.Амарбаясгалан: Хүссэн нь биш чадвартай нь албан тушаалд очих ёстой

Засгийн газрын шинэ гишүүд УИХ-д тангараг өргөлөө.

Энэ үеэр Монгол улсын ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан хэвлэлд яриа өглөө. 

Тэрээр "Монгол улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нараа томилдог. Улс орны өмнө тулгарсан олон хүндрэл бэрхшээл байгаа. Энэ цаг үеийг цаашид шинээр бүрдэж, хүч сэлбэж байгаа Засгийн газар илүү хурдтай, чадварлаг байх гэж сайд нараа томилсон. Тулгамдсан олон асуудалдаа төвлөрч ажиллана. Миний хувьд сайд больё гэдэг зорилго байгаагүй. 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хангах, өмнөх хоёр сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгаа тул сайд болох улстөрийн шийдвэрийг гаргасан. 

Ямар нэгэн улстөрийн яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Илүү хүссэн хүн нь албан тушаалын төлөө явдаг биш илүү хэрэгцээтэй, чадвартай хүн нь байх ёстой газраа байж ажил амжуулдаг тогтолцоо руу бид шилжих ёстой" гэлээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнд "мэргэжлийн" гэх тодотголтой гурван сайд, шинээр 10 сайд томилогдож байгаагийн ес нь "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүд боллоо.

Засгийн газарт шинээр томилогдсон "давхар дээлтэй" сайд нар: 

  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан

  • Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар

  • УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар

  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

  • ХНХ-ын сайд Д.Сарангэрэл

  • ЗТХ-ийн сайд Д.Бямбацогт

  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал

  • ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар тус тус томилогдож, тангараг өргөлөө.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ | Монгол улсын Засгийн газрын гишүүн би Улсынхаа ашиг сонирхолыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж Төрийн хууль биелүүлэх ажлыг Төр ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж Засгийн газрын гишүүний үүрэгээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөг төвлөрсөн, иргэд өөрийн хуримтлалыг И Монголоос харах боломжтой 6 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 1 цаг 10 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 1 цаг 11 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 1 цаг 12 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 1 цаг 13 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 1 цаг 14 мин Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгох саналыг 100 мянган иргэн дэмжвэл УИХ-аар хэлэлцэнэ 1 цаг 16 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 1 цаг 19 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 1 цаг 22 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 1 цаг 37 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2 цаг 0 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2 цаг 6 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 3 цаг 28 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 6 цаг 16 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 6 цаг 18 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 6 цаг 23 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 6 цаг 25 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 6 цаг 27 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 6 цаг 29 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 6 цаг 30 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top