x

Монгол, Узбекистаны харилцааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө хамтран ажиллана

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норовт 2022 оны наймдугаар 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн тус улсад энэ оны зургаадугаар сард хийсэн айлчлал хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, айлчлалын үеэр тохирсон ажлуудын хэрэгжилтийн талаар ярилцав.

Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч В.И.Норов Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Монгол, Узбекистаны ард түмэн түүх, соёлын гүн хэлхээ холбоотой болохыг тэмдэглэж, цаашид хоёр орны харилцааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө хамтран ажиллана гэв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 30 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 38 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 13 цаг 9 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 13 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 13 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 14 цаг 4 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 19 цаг 43 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 21 цаг 39 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top