x

Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн мэдүүллээ

Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай.

Үүнд,

  1. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх;

  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох;

  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

  4. Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хүртэл буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд гарах нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

  5. "Оюу толгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах;

  6. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр хамтарч ажиллах;

  7. Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж ойлгуулах;

Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр УИХ-ын 92 дугаар тогтоол хэрэгжсэнд тооцсугай гэсэн тогтоолын төсөл байгаа" гэлээ. 

Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЭЗБХ, НББХ-д даалгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд саяхан Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа саяхан Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 3 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 9 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 16 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 59 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25 Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top