x

"Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал"

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко ОХУ-ын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын удирдлага Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгтэй байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хоёр улс дайны хүнд үе, энхийн бүтээн байгуулалтын аль алинд харилцан ойлголцож, харилцан тусламж үзүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид  хоёр ард түмний чин сэтгэлийн, ойр дотно хандлага, ахан дүүсийн харилцааг нандигнаж, үеийн үед уламжлуулан өвлүүлэх нь чухал гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар санал нэгдэв.

Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.

Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал болохыг В.И.Матвиенко тэмдэглэв.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт томоохон хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж үзэв.

Айлчлалын мөрөөр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний явцад хяналт тавьж, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн мэдээллийг сонсоно гэдгээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар соёл, боловсрол, хүмүүнлэг, бүс нутаг, орон нутгуудын шууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжихээ тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 1 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 3 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 5 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 12 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 19 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top