x

У.Хүрэлсүх: Хил дамнасан авто болон төмөр зам, эрчим хүчний шинэ коридор бий болгоход хамтран ажиллахаар тохиролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй өчигдөр ганцаарчилсан уулзалт хийсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтын мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэлдээ айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгааг онцлоод, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахад талууд хамтран ажиллахаар тохиролцсон тухай хэллээ. Мөн дараагийн шинэ зууны хамтын ажиллагааны зураглалыг гаргасан нь түүхэн ач холбогдолтой байлаа хэмээн тодотголоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаадаа баяртай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл хөтөлбөрийн талаар нэлээд санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын үед Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж, хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүнүүд бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн үзэл баримтлалд нийцсэн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийллээ. 

Бүтэн зууны туршид ойр дотно, сайхан хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховорхон тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай, түүхэн уламжлалт харилцаа билээ. 

Ерөнхийлөгч В.В.Путиний 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны иж бүрэн стратегийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэх үндэс суурь болж байгааг хоёр орны төрийн тэргүүн нар дахин нотоллоо. 

Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг харилцан ярилцлаа. 

Ази, Европын хооронд дамжин өнгөрүүлэх "Транзит Монгол" болгох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам эрчим хүчний шинэ коридор бий болгох идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд ажиллаж ирсэн сайхан уламжлал байдаг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлье. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний дэвшүүлсэн Их Евроазийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшаа үргэлжилж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байна" хэмээв.

Сэтгүүлч Б.Бадамгарав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд саяхан Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа саяхан Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 3 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 9 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 16 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 59 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25 Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top