x

Д.Эрдэнэбат: Пропорциональ тогтолцоог үгүйсгэснээр Үндсэн хуулийг тахир дутуу болгож байна

Өнгөрөгч 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан МАН-ын парламент хоёр жилийн дотор хоёр дахин гар хүрэхээр болж, нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгүүлээд байгаа билээ. Одоо оруулах нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог холмиог болгох болон улс төрийн намуудын асуудал багтана гэж байгаа.

Тиймээс өмнөх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр буюу 2019 оны есдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат танилцуулсныг "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа нийтэлсэн байна.

-Энэ Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмын гол асуудал. Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэдэг саналыг нь ажлын хэсэг хассан. УИХ-ыг бодлоготой болгох, улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг зөв гольдрил, горимд ороход энэ санал туйлын чухал нөлөөтэй гэж бид үзэж байр сууриа илэрхийлж ирсэн.

Харамсалтай нь өнөөдөр бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж, саналаа гаргаж ирсэн боловч Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй байгааг өнөөдрийн үйл явц нотолж байна. Сонгодог парламентын зарчимд шилжье гэвэл парламент нь өөрөө Ерөнхийлөгчийг сонгодог байх зарчмын саналыг бид гаргасан. Хэрвээ УИХ-ыг бодлоготой байлгая гэвэл улс төрийн намуудыг зөвшөөрч, төлөвшүүлэх, улс төрийн намаар дамжин УИХ-ын бодлого тогтвортой байх энэ гол зарчмын нэг заалт болох УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог бид дэмжье гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Бидэнд хүнд байгаа боловч Монгол Улсын ирээдүйг бодож, энэ улсын ардчиллын үнэ цэнийг хамгаалах гэж, ардчилсан парламентыг үнэхээр зөв тогтоцтой болоод, цаашид төлөвшөөд яваасай гэдэг үндсэн дээр зарчмын суурь саналыг бид тавьсан. Харамсалтай нь энэ санал өнөөдөр унаж,  одоо санал хураалтаар энэ асуудал нэг тийшээ болох нь. Хэрвээ бид сонгодог парламентад тавигдаж байгаа бидний өнгөрсөн сургамжин дээр тулгуурласан энэ зүйлийг өөрчилж чадахгүй юм бол, эр зориг гаргахгүй юм бол энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ач холбогдол байхгүй болно. Хийсэн зүйлээ бүгд нэг эргээд хараарай.

Намуудын тогтолцоог буй болгосон мөртлөө намуудыг төлөвшүүлэх, улс төрийн бодлогод зүй зохистой оруулах боломжийг олгосон энэ пропорциональ тогтолцоог үгүйсгэж байгаа нь Үндсэн хуулийг тахир дутуу болгож байгаа хэрэг.

Мэдээж Ардчилсан намд энэ асуудал хүнд байсан ч гэсэн зарим нэгэн хүнд таалагдахгүй байсан хэдий ч бид Монголын ирээдүйг бодож, энэ саналыг оруулсан.

Энэ тогтолцоогоор улсыг төлөөлүүлээд, орон нутгийг төлөөлүүлэн тэгш хэмжээнд хийсэн бол Монголын парламентын өнгө ирээдүйд огт өөр болох байсан. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна.

Би үүнд маш их харамсаж байна. Үүгээр популизм хийх шаардлагагүй байсан юм. Улстөрчид 2020 оныхоо сонгуулийг бодож шийдвэр гаргах шаардлагагүй байсан юм.

Энэ бол Монгол Улсын ардчиллыг баталгаажуулах, ардчилсан Үндсэн хуулийг төгөлдөршүүлэх, үнэхээр энэ ардчилсан сонгодог парламентаа хамгаалах цорын ганц зүйлүүдийн нэг байсан гэдэгт бид итгэл үнэмшилтэй байдаг.

Өнөөдөр энэ зарчмын асуудлууд санал хураалтаар унах юм шиг байна. Олонхи энэ дээрээ тохирсон юм шиг байна.

Бидний оруулсан холимог тогтолцооны асуудал унах юм бол Ардчилсан намын урьдчилсан зөвшилцөлсөн, саналаа оруулсан үр дүн байхгүй болно. Хэрвээ энэ санал унах юм бол бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралдаанд Ардчилсан нам цаашид оролцох боломжгүй гэдгээ би та бүхэнд хэлье. Баярлалаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 4 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 5 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 7 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 14 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 21 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 1 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 1 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 2025-04-25 АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 2025-04-25 Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 2025-04-25 Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 2025-04-25 Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 2025-04-25 “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 2025-04-25 “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 2025-04-25 E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 2025-04-25 Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 2025-04-25 НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ
Top