x

Х.Баттулга: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр шинэ Ерөнхий сайдад захиас үгээ дайлаа. 

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе.

Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний хувьд найм дахь Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллаж байна. Таны хувьд, өмнө хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан тул ажил хурдтай явна гэж итгэж байгаа. Таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болгох асуудлаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцаж, хамтран ажиллах тухай санал солилцож байсан. Бид нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж байсан гэдгийг дурдахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудаас танилцуулах нь зүйтэй. 

Жишээ нь:

“Салхитын мөнгөний орд”-ын  хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, олон мянган ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж чадлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгснийг энд цохон тэмдэглэе. Энэхүү ордын алтны нөөц цаашдаа 100 тонн орчим болох бөгөөд геологичид маш сайн ажилласан. Энэ нь байгалийн баялгийг 3 сая монголчууддаа хуваарилан өгч болдгийг харуулсан нэг жишээ юм.

Энэ бол 18 мянган метр өрөмдсөн өрөмдлөгийн нэг хэсэг, алт зэсний маш том ордын нэг хэсэг гэсэн үг. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг авч гарах бас нэг боломж нь юм. Өрөмдлөгийн үеэр гарсан энэхүү дээжийг хоёр хуваагаад нэг хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд, бид хоёр алтныхаа “доль”-ийг авлаа гэж инээж ярьж байлаа. Энэ ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү.

Мөн 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр, ОХУ-аас БНХАУ, Монгол Улсаар дамжин өнгөрүүлж, БНХАУ-ын зах зээл дээр нийлүүлэх хийн хоолойн асуудал дээр эрчимтэй санаачилгатай ажиллахаар болсон. Тухайн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр ажил хэрэг болж, ТЭЗҮ маш урагштай явж байгааг дурдсан. Яг одоо цар тахал, зуд нүүрлэсэн энэ цагт энэхүү чухал асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв үү гэдгийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар  маш их ачаалалтай байсан тул хийн хоолойн асуудал хоцрогдох тал анзаарагдлаа. Энэ нь нөгөө талд монголчууд энэ асуудалд хайнга хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх вий. Иймээс та ҮАБЗ-ийн гишүүн болж байгаа тул энэ асуудлыг ҮАБЗ дээр авч нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж харж байна.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээсний дагуу өнгөрсөн жил 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох SWOP хэлцлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ нь манай улсын зүгээс энэ хэмжээгээр төлөх байсан төлбөрийн дарамтыг чөлөөлсөн гэсэн үг. Саяхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж гурван жилийн хэлэлцээрийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр цаашид 20 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг тавьсан байгаа. Энэ асуудал шийдэгдэхээр цаашид 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө чөлөөлөгдөх юм. Ингэснээр цар тахлын хүнд цагт иргэдээ болон ААН-үүдэд тусалж болох эдийн засгийн боломжийг судалж, бусад улс орнуудад авч  хэрэгжүүлж буй арга хэмжээний жишгээр иргэдээ дэмжих төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ширээн дээр байгааг шинэ Ерөнхий сайд заавал олж танилцаарай. Бид АН, МАН бусад гэж талцах бус харин ард түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байж цар тахлыг даван туулж чадна.

Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа дуусгах ёстой. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно гэдэгт итгэж байна.

Та өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Оюу толгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс болон  УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулах талаар дурдлаа. Оюу толгойн асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд их түшиг болно. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээний асуудлаар манай зүгээс Ө.Шижрийг оруулахаар саналаа өгсөн байгаа.

Таны хувьд жагсаал цуглаан зохион байгуулж байсан, нийгмийн бухимдал ямар байдгийг ойлгодог нэгэн гэж харж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд шинэ Ерөнхий сайд одоо гараад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай.

Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 1 цаг 28 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 1 цаг 30 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 1 цаг 31 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 1 цаг 32 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 1 цаг 34 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 1 цаг 36 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 1 цаг 36 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 1 цаг 39 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 1 цаг 39 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 1 цаг 40 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 1 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 1 цаг 42 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 1 цаг 43 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 1 цаг 44 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 1 цаг 46 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 5 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 5 цаг 15 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 5 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 5 цаг 17 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 5 цаг 18 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top