x

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахын дараа шинээр хоёр яам байгуулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо. 

УИХ-ын чуулганы үеэр шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа ийн илэрхийлсэн юм.

Тэрээр “Цар тахалтай үед Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудалд өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараа буюу эдийн засаг сэргэх үед хоёр яамыг шинээр байгуулна.

Нэгдүгээрт, Эдийн засаг хөгжлийн яам. Үндсэндээ томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явах яам юм. Нэг үгээр эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, тэр хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу орно. Зардал нэмэгдэнэ гэдэг үүднээс биш хувийн хэвшилтэй илүү нягтарч ажиллах боломжийг дэмжээсэй гэж хүсэж байна.

Хоёрдугаарт, Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг төвлөрүүлээгүй бол Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх тэмцэлд хувь нэмэр оруулаагүй гэж үзэх болно. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно. Авлигатай тэмцэнэ. Гэхдээ зөвхөн авлига авч байгаа эзэнтэй нь биш хөрс, суурьтай нь давхар тэмцэнэ. Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг тогтолцоог алга болгохын тулд цахимтай холбоотой томоохон шинэчлэлийг хийнэ.

Урьдчилан тооцоолж байгаагаар хоёр яамны асуудлыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Энэ хүнд үед яамдуудын бүтэцтэй холбоотой өөрчлөлт хийхгүй, үндсэн бүтцийг хадгалж явна” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 56 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 58 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 59 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 1 цаг 0 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 1 цаг 2 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 1 цаг 3 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 1 цаг 4 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 1 цаг 7 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 1 цаг 7 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 1 цаг 8 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 1 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 1 цаг 10 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 1 цаг 11 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 1 цаг 12 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 1 цаг 14 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 38 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 43 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 45 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 45 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 46 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top