x

Рио Тинто, Туркоиз Хилл Ресурсийг Оюутолгойгоос шахах нь Х.Баттулгын ашиг сонирхол уу?

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэцэж байна. УИХ-ын гишүүдийн нэр дэвшигчээс асууж буй асуултын олонхи нь Оюутолгойн гэрээг яах вэ? гэдэг асуулт.

Тухайлбал, Ж.Сүхбаатар гишүүн /Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт эчнээ яригдаад эхэлсэн/ "Би Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын гишүүн байсан. Гэхдээ 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг төлж дууссанаас хойш Монголын тал зардал хуваалцахгүй гэж ойлгосны үндсэн дээр гэрээг дэмжсэн" хэмээн ярив. Нэг үгээр Монголын тал компанийн 34 хувийг эзэмших боловч нэг төгрөгийн санхүүжилт гаргахгүйгээр /жишээлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт дээр/ ноогдол ашиг хүртэх сонирхол манай УИХ-д байсан юм шиг байна. Гэвч тухайн хүн юу гэж ойлгох нэг хэрэг, гэрээнд юу заасан нь өөр хэрэг.

Хоёрдугаарт, Ж.Сүхбаатар гишүүний хувьд "Би гэрээг батлалцсан хүний нэг, тухайн үед дэмжиж байсан" гэж хэлж байгаа нь сайн хэрэг. Харин тэгж хэлэх ёстой бас нэгэн хүн огт дуугарахгүй байгаа нь тухайн үед УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. УИХ-аар баталсан ХОГ "хулхи байжээ", монголчуудыг хуурчихжээ гэвэл хариуцлагыг Х.Баттулга ч гэсэн хамт үүрэх ёстой гол оролцогчдын нэг мөн. Ядаж л сул гишүүн байсан Ж.Сүхбаатараас илүү оролцоотой байсан, хариуцлага ч гэсэн тэр хэмжээгээр оногдох ёстой. 

Гэвч мань хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн уг гэрээг шүүмжилж, бүр гэрээг байгуулсан бүх хүнийг толгой дараалан шоронд хийсэн. Энэ нь цаагуураа Оюутолгойн гэрээг эсэргүүцэх нь Х.Баттулга гэдэг хувь хүний байр суурь биш, Монголын төрийн байр суурь юм аа гэж дэлхий дахинд зарлаж байгаа хэрэг л дээ. Гэвч тэгэх нь хэнд ашигтай вэ? 

Сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үүссэн хурцадмал байдлын цаана Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгын ашиг сонирхол бий гэх мэдээллүүд ч гадаадын хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Тухайлбал, дэлхийд тэргүүлэх уул уурхайн аналитик хэвлэл mining.com-д "Монголын төрийн тэргүүн Рио Тинто болон Туркоиз Хилл Ресурс компанийн "Оюутолгой" төсөлд эзлэх байр суурийг унагахаар оролдсон байгаа" тухай нийтэлжээ. Хэрэв Дубайн гэрээ цуцлагдвал оронд нь Орос, эсвэл Хятадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь Х.Баттулгын ашиг сонирхол юм хэмээн бичсэн байна.

Товчхон хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа дуусах дөхөж байгаа. Түүнээс урьтаж Оюутолгойн төсөлд өөрийн эрх ашгийг шургуулах л сонирхол Х.Баттулгад байгаа юм биш биз?

Б.Жаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.180.215)
    нямдорж нь хятадын тагнуул баттулга нь оросын хорлон сүйтгэгч
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
  • Мгл (139.5.219.9)
    О/Толгойг унагах нь Оросын сонирхол. Гүйцэтгэгч нь Баттулга.
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (106.3.193.212)
    jargal aa bolij uzee, mongol hun bzdee chi chin, mungund amaa uduulchihsen yum uu
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.98.18)
    Яасан хандаггүй юм вэ.
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 36 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 38 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 39 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 40 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 42 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 44 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 45 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 47 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 47 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 48 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 50 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 51 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 52 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 54 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 19 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 23 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 25 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 25 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 26 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top