Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир оролцож, Ерөнхийлөгчийн Х.Баттулгын саналын хүргэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар дэмжигдлээ.
Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байлаа.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулга хийв.
Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Одоо жинхэнэ ажилдаа орно. Суралцана аа” хэмээн хошигноод амжив.
Ийнхүү санал хураалтад оролцсон 16 гишүүний 14-ийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.