x

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьлаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлэв.

Дэлхий дахинд мэдээлэл, түүнд хийгдэж буй олборлолт, шинжилгээний ажлын үнэлэмж, үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал анх удаа өөрийн бүтцэд Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулж, төр бүхий л шатандаа дижиталчлал, цахим шилжилтийг урамшуулан өөрийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуучуудын дунд дата, өгөгдөл дээр тулгуурласан бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж, төрд хуримтлагдаж буй харилцагчийн хувийн мэдээлэл ХУР, ДАН системийн өгөгдөлд үндэслэн зээл олгох мэт үйлчилгээ, бизнесүүд өргөжиж байна.

Гэвч ХУР, ДАН зэрэг хувийн өндөр түвшний статистик мэдээллээс илүү сайн боловсруулагдсан зарим төрлийн мэдээллийг төрд үүсэн буй өгөгдлийг ашиглан борлуулж, улсын төсөвт шинэ орлогын эх үүсвэр бий болгох, мэдээллийг ашиглагч бизнесүүд, старапуудад өгөгдөл олборлолт, шинжилгээ хийх түүхий эдийг бий болгох шийдлийг бүрдүүлэхээр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан тухайгаа төсөл санаачлагч дурдав.

Төрийн дэд бүтцийг ашиглан бий болж буй цахим татварын систем Еbarimt.mn дээр үүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өгөгдлүүд, улсын бүртгэлийн байгууллагад байгаа эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, мөн гаалийн байгууллагад байгаа бүтээгдэхүүнүүдийн нарийвчилсан импорт, экспортын мэдээлэл зэрэг бизнес эрхлэгчдэд өдөр тутам шаардлагатай, боловсруулалт, үр дүнгээс нь өндөр өгөөж хүртэж болохуйц өгөгдлүүдийг өнөөг хүртэл нээлттэй болгоогүй байна. Тиймээс эдгээр өгөгдлийг нээж өгснөөр бизнес эрхлэгчид, тэр тусмаа шинээр бизнес эхлүүлэхээр зорьж буй старапуудын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх, бүтээмж сайжрах боломж бүрдэж, улсын төсөвт орлогын шинэ боломж бий болно гэж төсөл санаачлагч гишүүн үзэж байгаа аж.

Уг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байгаа, боловсруулалт, дүн шинжилгээ хийж чадвал үр дүн, үнэ цэнээ өгөх НӨАТУС дээр үүсэн хуримтлагдаж буй барааны бүлэг, бүтээгдэхүүний нэр, төрлийн борлуулалтын мэдээлэл, улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэл дээр үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, үнэлгээ тогтоох зохицуулалтыг шинээр тусгажээ.

Хуулийн төсөл батлагдснаар бизнесүүдийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжрах, өгөгдөл, мэдээлэл дээр ажилладаг шинэ бизнесийн төрлүүд нэмэгдэх боломж бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 20 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 22 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 23 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 24 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 26 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 28 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 29 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 31 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 31 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 32 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 34 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 35 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 36 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 38 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 7 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 9 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 9 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 10 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top