x

АН-ын ҮБХ-г хуралдуулахаар Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлэв

АН-ын ҮБХ-ны гишүүдээс өнөөдөр тус намын Улс төрийн зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ тухай Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Д.Батцогт, Ц.Баатархүү нар өнөөдөр Төв шуудангийн өмнө байрлах АН-ын төв байранд мэдээлэл хийлээ. 

Шаардлагын утга нь ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг яаралтай зарлаж, цаг үеийн асуудлыг хэлэлцүүлэх явдал. Цаг үеийн асуудал гэдэг нь маргаантай байгаа тамга тэмдгийн асуудлыг шийдвэрлэх, үүний тулд намын Их хурлыг товлон зарлаж, намын шинэ даргыг томилох асуудал юм. 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болоход тавхан сарын хугацаа үлдчихээд байхад тус нам даргагүй /УДШ С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзаж, мөн Ц.Тувааныг цахим бүртгэлээс хассан/, хоёр тусдаа тамга тэмдэгтэй болчихоод байгаа билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд ҮБХ хороо хуралдаж, намын Их хурлыг товлон зарлах учиртай.

Энэ сард УДШ-д бүртгүүлэхээр өгсөн намын шинэ дүрэмд зааснаар намын даргыг намын Их хурал дээр нэр дэвшүүлж сонгох ёстой. Үүний дараа тус намаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын дэд дарга асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин намынхаа гишүүдэд хандаж дараах мэдэгдлийг хийлээ. Сануулахад, тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН-ын даргын өрсөлдөөнөөс хойш суух бодолгүй" гэдгээ мэдэгдсэн билээ.

Х.Тэмүүжин:

-"Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн ойртох битгий хэл үр хүүхэд нь зугтдаг жамтай. Тийм учраас бид тогоон дотроо эвтэй хүлээцтэй байж гадна талдаа төр талдаа хяналттай хариуцлагатай хүчтэй байх ёстой.

Төрийн ордонд нь хулгайч луйварчид ороод суучихсан, төр улсынх нь толгой дээр худалч урвагчид заларсан байгаа энэ үед Монголын төрөөс эерэг үзэл, шинжлэх ухаанч байдал үнэртэхээ больсон. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ард иргэдийн амьдрал, бизнес, залуусын хүсэл мөрөөдөл үгүй болж байна. 

Тийм учраас хоосон хийрхсэн улс төрийн пиараар биш эрүүл саруул ухаанаар асуудлыг шийддэг болмоор байна. Харалган төр засгийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргахын тулд АН эхлээд өөрсдийн толгой дээрх бухлаа харах ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье. Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай дэмжээрэй гэж хүсье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Харсан ч юм шиг (139.5.216.105)
    Энэ юун өвгөн билээ?
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 46 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 48 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 48 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 50 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 52 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 53 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 54 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 56 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 56 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 58 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 1 цаг 0 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 1 цаг 0 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 1 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 1 цаг 4 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 28 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 32 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 34 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 35 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 35 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top