x

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн албан бичигт, УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэжээ.

Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх замаар Авлигатай тэмцэх газрын хяналтад байх нийт 41,686 албан тушаалтан байдаг. Эдгээр албан тушаалтны 170 нь Улсын Их Хурлаас тус тус томилогддог бол 8,053 нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, үлдсэн 33,428 нь Засгийн газар, Засгийн газрын агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм.

Дээрх тоон үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахыг бүрэн тодорхой харуулж байна.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх баригчдын зүгээс 60 тэрбумын, ЖДҮ-ийн, оффшор, концесс, тендерийн хэрэгт холбогдогсдоо хуулийн аргаар цайруулах, зөвхөн үүний тулд хууль, шүүхийн байгууллагуудыг ямар ч хяналт-тэнцэлгүйгээр өөрсдийн нөлөөлөлд бүрэн оруулж, Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг үл тоосон хуулиудаар эрхшээл, дарлалдаа авч байгаагийн эхлэл юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ  онцолжээ.

Түүнчлэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох заалт, Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй, Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг аливаа зүй бус нөлөөлөл, үүний дотор улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нөхцөлийг хангах талаар олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг бүрэн зөрчигдөхөд хүргэж байгааг дээрх албан бичигт тэмдэглэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 27 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 29 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 30 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 31 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 33 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 35 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 36 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 38 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 38 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 39 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 41 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 42 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 43 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 45 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 10 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 14 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 16 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 17 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top