x

Т.Доржханд: Ерөнхийлөгч жагсаалыг улс төржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцох болно

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ өгөхдөө "Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байна. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!" гэсэн юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрээр "Нэлээн халуун ярилцлага болох нь гэсэн хүлээлттэй байлаа. МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой. Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хоёр өөр байр суурьтай болчихлоо. Нэг нь огцоръё, нөгөөх нь “Үгүй ээ, чи байх хэрэгтэй” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ!? Тиймээс цаашдаа тодорхой байя.

Ах нар аа, та нар 30 чинь засагласан. Маш олон буруу зүйл хийсэн. Өнөөдөр зарим нэг нь хариуцлагаа хүлээе гэж байгаа бол хүлээж авч болно. 

Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн салхийг салхилуулсан үйл явдал боллоо. Монголд ардчилал, шинэчлэл, хүний эрх эрх чөлөөг хамгаалж болох юм байна, залуу үе маань үүнийг авч явах юм байна гэдэг итгэл өглөө. Урд урдын жагсаалууд хэн нэгний захиалгаар болдог байсан бол энэ удаа залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ. Энэ бол маш сайн зүйл, нийгмийн буруу тогтолцооны идээ бээрийг хагалж байна. Зөвхөн дарга нарыг сольсноор асуудал шийдэгдэхгүй. Систем нь буруу байна гэдгийг илэрхийлсэн үйлдэл болсон.

Жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно. ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан ард түмний үнэт зүйлийг ийм эрхтэн дархтануудаас хамгаалах болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (123.120.173.46)
    batboldiin baasiig idegch, avgai ni luivar hiideg batboldiin gar hul, zailj uz
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 17 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 19 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 20 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 21 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 24 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 25 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 26 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 28 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 28 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 29 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 31 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 32 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 33 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 35 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 0 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 4 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 6 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 6 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 7 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top