x

АН: Хууль хөдөлмөрийн харилцааны хоёр талд адил тэгш үйлчлэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн ээлжит хуралдаан боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хууль батлагдан хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр нөлөө,

  • Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн байдал,

  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл,

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулга

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудал багтсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд орсон гэж үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа. Хууль батлагдсанаар ажилтан, ажил олгогч хамтдаа хөгжин, бүтээмж нэмэгдэж ингэснээр хөдөлмөрийн маргаан багасах ёстой. Гэтэл улирлын чанартай ажилтны гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд ажилгүй сул зогсох үед ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгоно. Уул уурхайд буюу гэрээсээ хол, уртын ээлжээр ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулж мөн тооны өдөр амраах, ажилтнаас барьцаа хөрөнгө авахыг хориглох, ажлаас халах үед дөрвөн сарын тэтгэмж олгоно гэх зэрэг нилээд хэдэн заалт байгаа. Энэ нь шинээр бизнесээ эхэлж, хөл дээрээ зогсоогүй компаниудад хүндрэл үүсгэнэ.

Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой. Хуулийн өмнө төр хувийн хэвшил гэлтгүй тэгш байх зарчим алдагдахгүй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Хуулийн төслөөс гадна Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийж, бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Цар тахлын хөл хорионы хугацаанд эдийн засаг ойролцоогоор долоон хувь агшаад байхад ажилгүйчүүдийн тоо буурсангүй, харин ч эсрэгээрээ ажилгүйдэл буурсан дүгнэлтийн талаар гишүүд тодруулав. УИХ-ын гишүүн Б.Бейсен хөдөлмөрийн чадвар алдагдалтын асуудал хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний талон эзнээ олж чадаж буй эсэхийг тодруулсан бол зарим гишүүд хөдөө аймагт ковидын шинжилгээ авах тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр байгаа асуудлыг мөн хөндөж, шийдвэрлэх арга хэмжээний талаар тодруулга авлаа.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжсэн. Хуулийн төсөлд бүх арилжааны банкийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хувьцаат компани болгохоор зохицуулалт тусгасан. “Анод” банкыг хувьцаат компани болгоод дампуурсан жишээ саяхных хэвээрээ байна. Ковидын цар тахлын үе тохиож эдийн засаг унаж байгаа нөхцөлд дээрх хугацаа цаг үеэ олсон уу. Тусгаар тогтносон улсад эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний томоохон компаниуд байдаг. Гэтэл банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20 хувиас дээш эзэмших боломжгүй болгох нь хөрөнгө оруулагчаа шахсан, үндэсний компаниа зэрэмдэглэнэ. Биелэгдэхгүй хууль болох магадлалтай гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 54 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 56 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 57 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 58 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 1 цаг 1 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 1 цаг 2 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 1 цаг 3 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 1 цаг 5 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 1 цаг 5 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 1 цаг 6 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 1 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 1 цаг 8 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 1 цаг 9 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 1 цаг 10 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 1 цаг 12 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 4 цаг 37 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 41 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 4 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 4 цаг 43 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 4 цаг 44 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top