x

ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ яг ганган хүн шиг бол ҮНЭН маш энгийн

“Хуурамч, худал мэдээлэл маш амттай, баялаг, гоё... яг ганган хүн шиг байдаг бол үнэн мэдээ маш энгийн байдаг” гэж БНСУ-ын жаран жилийн түүхтэй Хэвлэл мэдээллийн судалгааны төвийн захирал асан, өдгөө Чунан их сургуулийн профессор, доктор Ли Мин Кю Монголын сэтгүүлчдэд зориулсан сургалтынхаа үеэр онцолсон юм.

Уншигч, үзэгчийн хорхойг хөдөлгөсөн, хоолоор бол аппетит өдөөсөн шинж чанараар нь хуурамч, худал мэдээллийн үнэрийг таньж болох бөгөөд хуурамч мэдээллээс сэргийлэхийн тулд юуны өмнө ДУУСТАЛ НЬ УНШ... гэдэг дүрмийг зөвлөж байна.

Нэгдүгээрт, дуустал унш.

Дуустал уншсанаар та тухайн мэдээлэл худал эсэхийг таних хэд хэдэн баримтыг олж авах болно. Тэдгээр нь чухам юу вэ гэдэгт дор хариулах болно. 

Хоёрдугаарт, тухайн мэдээллийн эх сурвалжийг хар.

Хаанаас гарч ирэв гэдгийг нь анзаар гэсэн үг юм. Аливаа мэдээлэлд эх сурвалж заавал байдаг юм шүү. Хэрэв “эндээс харвал..” гэх зэрэг тодорхойгүй эх сурвалж дурдсан байвал мэдээ эргэлзээтэй гэсэн үг.

Гуравдугаарт, хэн энэ мэдээг бичсэнийг хар.

Сэтгүүлчийн нэр, хаяг байгаа эсэхийг анзаар. Эргэлзээтэй мэдээнд бичсэн сэтгүүлчийн нэр байдаггүй.

Дөрөвдүгээрт, мэдээнд ашигласан нотлох баримтыг үнэн эсэхийг давхар шалгахыг оролдоорой. 

Тавдугаарт, мэдээ нийтлэгдсэн он, сар, өдрийг шалгаарай. 

Зургаадугаарт, тухайн мэдээ, мэдээлэл хэт туйлширсан агуулгатай байна уу гэж өөрөөсөө асуугаарай. 

Долдугаарт, мэдээлэлд дурдагдсан мэдээллийг нарийн мэргэжилтнээс давхар тодруулж үзээрэй.

Дээрх долоон дүрмийг ойлгосон тохиолдолд хуурамч мэдээллийг таних түлхүүртэй болно гэсэн үг юм.

Мөн дээрх долоон түлхүүр дээр дараах гурван зүүлтийг нэмэх ёстой. 

Нэг. Хуурамч мэдээлэл гоё, ганган, баялаг 

Хоёр. Хуурамч мэдээлэл хэзээ ч мэргэжлийн редакциар дамждаггүй.

Гурав. Уншигч, хэрэглэгч мөн өөрсдөө хуурамч мэдээллийг таних, үл автах боловсролтой байхыг хичээх хэрэгтэй.

Яагаад хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь сэтгүүлчийн үүрэг гэж?

Технологийн хүчин зүйлд суурилсан хөгжил дэвшил хүн бүрийн гарт боломж атгуулсны үр дагаварт хүн бүр мэдээлэл “үйлдвэрлэгч”, түгээгч болжээ. Үүний сүүдэрт баталгаагүй, худал, хуурамч мэдээлэл тэр хэрээр түгээгдэх болсон нь нийгмийн нэг асуудал болоод буй. Тэгвэл асуудлын аль хэсэг нь сэтгүүл зүйд хамааралтай вэ гэх асуулт тавигдах болов. 

Уламжлалт соёлоор бол мэдээллийг бэлтгэх, түгээх ажил зөвхөн сэтгүүл зүйн үндсэн ажил байлаа. Өнөөдөр нийгмийн гишүүд, хэрэглэгчид хуурамч, баталгаагүй мэдээллийг ч сэтгүүл зүйн нэг хэсэг гэж хүлээж авах, ойлгох хандлага, зуршлаа төдийлөн өөрчлөөгүй төдийгүй сэтгүүлчид ч бас хуурамч мэдээллийн цунаим дунд мэргэжлийн үүргээ хангалттай бүрэн дүүрнээр гүйцэтгэж чадахгүй алдаа бий. 

Харин дээрх асуултад доктор Ли Мин Кю хариулт өгөхдөө “Нийгэмд худал, хуурамч мэдээлэл асар их байгаа бөгөөд сэтгүүлч нийгмийн сайн сайхан, шударга ёс, үнэний төлөө тэмцэгчид мөн юм бол мэдээллийг шалгадаг тогтолцоог хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага болсон” гэв.

Хуурамч мэдээллийг хянах, залруулах ямар арга зам бий вэ?

Солонгост, эсвэл Монголд гэлтгүй дэлхий дахинд сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудлын нэг нь хуурамч мэдээллийн давлагаа бөгөөд мэргэжлийн сэтгүүл зүйг үүнд автахгүй байх, бас үнэн байхыг шаардаж буй сорилт гэж хэлж болно. Хуурамч мэдээлэл ямар хор хохиролтой, үүнээс яаж сэргийлэх, яаж ялгаж таних зэргийг хэдийнэ судлаад эхэлсэн төдийгүй тодорхой дүрэм, мөрдлөг, тэрчлэн технологийг ч үүнд ашиглах болоод байна.

Азидаа амжилттай жишиг болохуйц FACT CHECK төвийг Солонгосын хэвлэл мэдээллийн салбар бий болгосон нь мэргэжил нэгтнүүдийн очиж судалдаг, сонирхдог ШБОС болоод байгаа юм. Энэ нь нэр хүнд бүхий мэргэжлийн 40-өөд редакциас бүрдсэн тогтолцоо бөгөөд баримтыг өөр өөрсдийн эх сурвалж, үндэслэл, баримтаар нягтлан үнэн, худал, дэгс, ташаа, эсвэл хуурамч болох эсэхийг нь нягтлан тэдгээрийгээ нийтэд танилцуулах зарчмаар ажилладаг байгууллага. Ингэхдээ баримтыг шалгаж, худлыг тогтоож буй бол дүгнэлт гаргахдаа ашигласан нотлох баримт, үндэслэлээ ил болгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавдаг байна. Мөн редакциуд fact checkers-тэй болоод эхэлжээ. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээ хүн итгэж болох баталгаатай байх ёстой.

Харин тэрхүү баталгааг яаж өгөх вэ гэдэгт Ли Мин Кю доктор юун түрүүнд нээлттэй ил тод байхыг чухалчлахыг зөвлөж байна. Энэ нь тухайн асуудлыг сурвалжилсан, судалсан үйл явцаа ил тод болгох, ингэхдээ дүрс, гэрэл зургаа нийтлэх явдал гэв. Уншигч, хэрэглэгч илүү ихийг мэдэхийг үргэлж хүсч байдаг. Хоёрдугаарт, алгоритмд суурилсан технологийг хөгжүүлэхэд анхаарахыг зөвлөв. Интернэтэд хэдэн мянга, хэдэн саяар нийтлэгдэж байгаа мэдээллийг хүн нэгбүрчлэн гараар шалгах боломжгүй. 

Fact check тогтолцоог хэрэгжүүлээд байгаа өнгөрсөн хугацааны туршлагадаа үндэслэн доктор Ли Мин Кюгийн итгэлтэйгээр хэлсэн “Хэзээ ч худал мэдээ мэргэжлийн редакциар дамждаггүй” гэдэг өгүүлбэрийг энд онцлох ёстой болов уу. Харин интернэт орчныг дамжин хурдтай тархдаг худал мэдээллийг таних, түүний хор уршгаас сэргийлэх хандлага, чадварт хэрэглэгчид ч суралцах ёстой, нийгмээрээ хамтдаа энэ үзэгдэлтэй тэмцэх ёстой гэж тэр ярьж байна. 

Хэдийгээр худал мэдээлэл мэргэжлийн редакцийн гал тогооноос гарах нь ховор ч гэлээ худал мэдээллийн орон зайг бий болгоход зөвхөн технологи буруутай бус, сэтгүүл зүй ч тодорхой хэмжээнд гэмтэй. Юу гэхээр уламжлалт, үндсэн мэдээллийн хэрэгсэл, сувгуудад Харин уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэл буурахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь хоорондынх нь өрсөлдөөн болж байгаа бөгөөд энэ дунд хэт барууны, эсвэл хэт зүүний үзэл баримтлалтай редакциуд нэг үйл явдал, ижил баримтыг эрс тэс тайлбарлаж байгаа нь ийнхүү итгэл унахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарчээ. 

Монголд Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир “Худал мэдээлэл зөвхөн энэ цаг үеийн асуудал биш. Эртнээс шаан байсан асуудал боловч ингэж хурдтай тархаж буйд технологи нөлөөтэй. Худал мэдээллийг үнэн болгож залрууллаа ч эхний мэдээний тархцыг гүйцдэггүй” гэсэн бол fact check чиглэлд мэргэшиж буй сэтгүүлч Ц.Адьяасүрэн (gogo.mn сайт) сүүлийн технолологиудыг бас ашиглаж байгаагаа сэтгүүлчдэд жишээгээр тайлбарласан юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгосын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран fact check тогтолцоог Монголд хөгжүүлэх, Солонгосын туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болоод байгаа билээ. 

“Сэтгүүлч хөгжил сэтгүүл” №05.
2020.05.03

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв саяхан Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 2 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 5 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 43 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 44 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 44 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 46 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 48 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 49 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 51 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 52 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 54 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 55 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 56 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 58 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 59 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 17 цаг 0 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 17 цаг 1 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 17 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top