x

Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна

Сонгинохайрхан дүүргийн III хороонд орчин үеийн стандарт хангасан задгай спортын цогцолбор барих ажил эрчимтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй уг төслийг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Спорт цогцолбор баригдаж буй газрыг 2021 онд чөлөөлжээ.

Цогцолбор дараах байгууламжуудыг багтаах юм:

  • 500 хүний суудалтай хөлбөмбөгийн стандарт талбай

  • Зургаан эгнээтэй гүйлтийн зам

  • 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай

  • Талбайн теннисийн талбай

  • Чийрэгжүүлэлтийн талбай

  • Хүүхдийн тоглоомын талбай

  • Иж бүрэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж

Тус спортын талбай ашиглалтад орсноор СХД-ийн хүүхэд, залуус чөлөөтэй бэлтгэл сургуулилт хийх, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэхээс гадна нийслэлийн хэмжээнд стандарт гүйлтийн замын тоог нэмэгдүүлэх чухал дэвшил болох юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын мэдээлснээр энэхүү цогцолбор нь нийслэлд баригдаж буй хоёр дахь том спортын цогцолбор болж байгаа бөгөөд олон улс, бүсийн тэмцээн уралдаан зохион байгуулахад бүрэн тохиромжтой стандарттай аж. Цогцолборын дэд бүтцийн хүрээнд:

  • Тамирчдад зориулсан ариун цэврийн байгууламж

  • Хувцас солих өрөө

  • Хурлын танхим зэрэг тусгай зориулалтын барилгууд баригдаж байгаа нь уг байгууламжийг иж бүрэн шийдэлтэй болгож байна.

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.111.170)
    Нийслэлийн хөрөнгө оруулалт газрынханд: Шинэ Ярмаг хорооллын урд, нийслэлийн төсвөөр бариад дээвэр нь нурсан спортын ордны асуудлаа яах гэж байна. Иргэдийн татварыг салхинд хийсгэсэн өмнөх ажлаа дүгнээгүй байж одоо бас баахан мөнгө үрэх нь үү. Одоо барих гээд байгаа цогцолбор чинь үр ашиггүй шүү.
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 5 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 7 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 8 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 9 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 11 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 12 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 14 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 48 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 58 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 2 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 7 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 15 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 21 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 32 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 35 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 39 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 42 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top