Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байна. Энэ нь тус бүсийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой чухал бүтээн байгуулалт болж байгаа юм.
Одоогийн байдлаар:
-
Сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна.
-
Анхны төлөвлөгөөгөөр 2026 онд ашиглалтад оруулахаар байсан ч
-
Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн ачаалал өндөр байгаатай холбоотойгоор энэ онд багтаан хүлээлгэн өгөх зорилт тавьжээ.
Ингэснээр “Баганат өргөө” хорооллын оршин суугч хүүхдүүд ойр орчимдоо сурч боловсрох нөхцөл бүрдэж, нийслэлийн зүүн бүсийн боловсролын ачааллыг бууруулахад тодорхой үр дүн үзүүлэх хүлээлттэй байна.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар