x

Ерөнхий сайдын "хуурамба"

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр суурь илэрхийлэхдээ “Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл Засгийн газарт байхгүй. Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү? 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн юмны үнэ өссөн” гэж илт худал ярив.

Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх гэдэг хүн улс төрч байж болох ч иргэддээ худал мэдээлэл тарааж хэрхэвч болохгүй. Магадгүй, тэрээр эдийн засгийн зөвлөхийн орон тоогоо хэмнэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь буруу зөрүү ярьж явахыг зөвтгөх шалтгаан огт биш. Бүхэл бүтэн улс толгойлж яваа хүн удаа дараа болчимгүй зүйл ярьж яваа нь өөрийгөө элэглэснээс өөрцгүй юм.

Манай улсад зөвхөн Монголбанк мөнгө хэвлэх бүрэн эрхтэй. Мөнгөний бодлогын хүрээнд зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг ч Төв банк хариуцдаг. Зах зээлд мөнгөний хэмжээ хэр нэмэгдэж байгааг мөнгөний нийлүүлэлт гэх үзүүлэлтээр хэмждэг. Хүн бүр эдийн засгийн мэдлэггүй учраас “мөнгө хэвлэнэ” гэх утгаар ойлгуулаад байх шиг байна. Гэвч зах зээлд тэрхүү “мөнгө хэвлэх” буюу нэмэгдэж буй мөнгөний массын хэмжээг мөнгөний нийлүүлэлт буюу М1 мөнгө ба М2 мөнгө гэх хоёр үзүүлэлтийг ашиглаж гаргадаг юм.

М1 мөнгө гэдэг нь бэлэн мөнгө, чек, харилцах данс, төлбөрийн карт, хугацаагүй хадгаламж гэсэн хэд хэдэн үзүүлэлтүүдийн нийлбэр. Харин М2 мөнгийг буюу мөнгөний нийлүүлэлтийг М1 мөнгө дээр хугацаатай болон валютын хадгаламжийн дүнг нэмж  гаргана. Өөрөөр хэлбэл зах зээлд мөнгөний нэмэгдэж буй хэмжээг М2-оор хэмждэг гэж ойлгож  болно. Энэ үзүүлэлтийг хаанаас мэдэж болох вэ? Монголбанкнаас сар бүр гаргадаг мөнгөний тойм мэдээлэл болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харж болно .

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ, сар бүрийн эцэст

Үзүүлэлт

2012-06

2016-06

2020-09

Мөнгө М2

7 их наяд 48.9 тэрбум

11 их наяд 186 тэрбум

22 их наяд 330 тэрбум

Эх сурвалж: ҮСХороо

2012-2016 онуудын статистик үзүүлэлтүүдийг харвал  мөнгөний нийлүүлэлт 8 биш харин 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Мөнгөний нийлүүлэлт 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн шалтгаан

2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, манай эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд 9000 ам.доллар хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллараас доош уруудаж, 120 ам.доллар хүрч байсан нүүрсний ханш 3-4 дахин уналаа. 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрсэн нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болжээ. Ийнхүү экспортын орлого буурахад манай эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт буурч, ажилгүйдэл эрс нэмэгдэж 160 орчим мянган ажлын байр алдагдах аюул нүүрлэсэн билээ. Цар тахал гараагүй болохоос биш эдийн засгийн хувьд өнөөгийн хямралтай ижил нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно. Эдийн засгийн гадаад зах зээл дээрх түүхий эдийн ханшаас үүдэлтэй хямралыг Монгол улсын Засгийн газар анх удаа бие даан амжилттай шийдвэрлэж чадсан учраас иргэд төдийлөн анзаараагүй юм.

Тухайн үеийн Засгийн газар хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн систем болон эдийн засгаа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ авсан. Ийм шийдлүүдийн нэг нь “ипотек” байв. Хөтөлбөрийн санхүүжилтийг Монгол банк гаргасан тул манай улсын хувьд гадаад, дотоод өрийн хэмжээ нэмэгдээгүй бөгөөд, эдийн засгийн ямар нэгэн эрсдэл гараагүй юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн анхны жилээ л үр дүнгээ өгч, нэг их наяд 684 тэрбум төгрөгөөр 58793 өрх шинэ орон сууцтай болжээ. Монголд анх удаа 1.5 сая орчим төгрөгийн орлоготой иргэн 2 өрөө байранд амьдрах боломжтой болж, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хуримтлалтай  болох бололцоотой болсон. Барилгын борлуулалт 5 орчим их наяд төгрөгт хүрч, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл  30 хувиас 70 хувь хүртэл өсөв. Хямралын хүнд үед барилгын салбарт их бүтээн байгуулалтын ажил өрнөх болсноор, иргэд барилгын бизнест хүчээ сорьж,  тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэл бүхий иргэдийн тоо ч 200 мянгыг давсан юм. Аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэх тоолонгоор улсын төсөвт татвар нэмэгдэж, ажиллах хүчний тоогоор НДШ-ээс эхлээд хувь хүний орлогын татвар төсөвт төвлөрч эхэлсэн юм. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны тоо 30 хувиар нэмэгдсэн билээ.

Монголбанк, 3 жил үргэлжилсэн тус хөтөлбөрт 3 их наяд 29 тэрбум 623 сая төгрөгийн санхүүжилтийг хийжээ. Нийт 86 221 өрх тус зээлд хамрагдаж байртай болсон байна. Түүгээр зогсохгүй зөвхөн эргэн төлөлтөөс жилд  ойролцоогоор таван мянган орон сууцны шинэ зээл гаргах эх үүсвэртэй болсон тул өнөөгийн эрх баригчдын “зургаан хувийн ипотек” гэгчийг гайхуулан ярих боломжтой болсон хэрэг.

Банкны салбарын нийт зээлийн эрсдэл буурч, ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй, олон улсын зах зээлд 4 орчим их наяд төгрөгийн хэмжээний хөрвөх валютаар үнэлэгдэх үнэт цаас босгох боломж нээгдсэн зэрэг олон эерэг жишээ тоочиж болно.

Яг энэ үеэр буюу 2016 онд УИХ-ын ээлжит сонгууль болоход өнөөгийн эрх баригчид тус хөтөлбөрийг “мөнгө шинээр хэвлэсэн”, “салхинд мөнгө хийсгэсэн” гэх зэргээр элдэвлэж, олон сонгогч дэмжигчидийг итгэтэл “харлуулж” чадсан юм.  Хэрэв мөнгө шинээр хэвлэж зах зээлд их хэмжээгээр нийлүүлээд эхэлбэл инфляц гээч нь мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлдэг аюултай. Гэтэл энэхүү хөтөлбөр хэрэгжих явцад манай улсын инфляц 14 хувиас 2 хувь хүртэл буурсан юм. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид маш нарийн тооцоо судалгаа хийсэн нь тодорхой харагддаг.

Нэмэгдсэн 4 их наяд төгрөгийн нийлүүлэлт  ийм учиртай.

Харин 2016 оноос хойш өнөөг хүртэл шинээр 11 ихнаяд төгрөгөөр мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгджээ. Уул нь хугацаа андуураагүй бол Ерөнхий сайд зөв онош тавьсан. Тэрээр, “Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил” гэсэн. 

Тийм ээ, нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцлээ хэмээн улс орон даяар түгшүүрийн харанга дэлдэж, энэ алдаа, завхралыг даруй засаж залруулах амлалт өгсөн улс төрийн хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд өөрсдийн үйл ажиллагааныхаа үр дүнг харахгүй байгаа нь харамсалтай. Өдгөө нэг ам.доллар аль хэдийн 29 боодол нэгтийн төгрөгт хүрэхэд бэлэн болжээ. Монгол улсын үндэсний валют төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд 40 хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхийн улс орнуудын дунд ханшаа ингэж алдсан улс байхгүй. Манай улсын нийт импортын 70% ам.доллар-аар хийгддэг ба хэрэглээний сагсны 40% импортын бараа эзэлдэг юм. Тиймээс, ам.долларын ханш чангарах нь импорт болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж улмаар иргэдийн, ялангуяа ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүнд цохилт ирж байгаа юмсан.

Аливаа асуудалд тооцоо судалгаатай, бодитоор хандахын оронд өмнөхөө харлуулах гэж мэрийх нь бүхэл бүтэн улс орныг удирдаж  буй эрхмийн хувьд туйлын “жижиг” байгааг харуулна.

Эдийн засгийн ухааны доктор Р. Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.151)
    haha
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.102.181.216)
    МАН болон Хурэлсухэд нэг л итгэл алдараад бна.ярьсан нь ажил болохгуй. хийж бгаа ажил нам толоо, шамшигдуулахын толоо л ажил болж бна!!!
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов саяхан Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 1 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 3 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 6 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 9 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 47 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 48 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 49 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 50 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 52 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 53 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 56 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 58 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 59 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 17 цаг 1 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 17 цаг 2 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 17 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top