Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6–11 метрийн хүчтэй салхилж, говь болон тал хээрийн бүс нутгаар зарим үед секундэд 15–17 метр хүрч ширүүсэн салхи, шороон шуурга болохыг анхааруулж байна.
Харин агаарын температур ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүсч:
-
Хэнтийн уулархаг нутгаар болон Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -1–+4 градус,
-
Дархадын хотгор болон зүүн аймгуудын голын хөндий, түүний дотор Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газарт +3–+8 градус,
-
Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн баруун өмнөд хэсгээр +17–+22 градус,
-
Бусад нутгаар +10–+15 градус дулаан байх төлөвтэй байна.
ЦУОШГ-аас өгч буй сэрэмжлүүлэгт дурдсанаар, говь болон тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга болох тул иргэд, малчид болон замын хөдөлгөөнд оролцогчид анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар