x

Төсвийн хоригийг парламент эсэргүүцсэн ч иргэд дэмжинэ

Өнгөрөгч лхагва гаригийн өглөө Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнээс хойш ажлын тав хоногийн дотор буюу хуулийн хугацаандаа багтаж хориг тавигдав. Хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрэх ёстой.

Төсвийн хуульд хориг тавих болсон үндэслэлээ Ерөнхийлөгч “Цаг үеийн шаардлагад нийцээгүй, төсвийн үрэлгэн байдлыг халж чадаагүй, улс орны дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, төсвийн бодлогодоо тусгаагүй” хэмээн дүгнэсэн байна. Нэн ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцин худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгаагүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хөнгөн бодол, хоосон мөрөөдөлд хөтлөгдөн хүйтэн хөндий хандсан нь хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Түүнчлэн,

-Төсвийн зарлагыг 20 хувиар танах,

-Эрсдлийн сангаас өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх,

-Төсвийн хэмнэлтээс үүссэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулах,

-Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих... зэрэг шаардлагуудыг хоригт тусгасан байна. Ингэхдээ өрх бүрт олгох сая төгрөгийн 80 хувийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих буюу бараа бүтээгдэхүүн хэлбэрээр, 20 хувь буюу 200 мянган төгрөгийг бэлнээр олгох нь зүйтэй гэсэн байна.

Сануулахад энэ сарын 13-ны өдөр УИХ-аар баталсан 2021 оны төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт 1100 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 391 сая төгрөг баталжээ. Үүнд жишээ нь,

-Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 710 сая,

-Аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга /Увс, Улаангом сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

-Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ - 13,5 тэрбум өртөгтэй, энэ онд  1 тэрбум,

-Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг – 94 тэрбум 460.1  сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 13 тэрбум 300 сая,

-Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 14 тэрбум 532.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  7 тэрбум 182 сая гэх мэтчилэн явж өгнө.

Зөвхөн музей, Соёлын ордон барихад зориулж аймгуудад 5-10 гаруй тэрбум /аймаг тус бүрт/, сумдад 1-2 тэрбум төгрөг /сум тус бүрт/ төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж, энэ онд санхүүжүүлж эхлэхээр тусгасан. Аймаг, сумдын төвүүдэд барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгасан Соёлын ордон, музейн барилга гэхэд 60 гаруй. Нийслэлд барьж байгаа Чингис хааны музейн шилэн хорго, тоног төхөөрөмжийг худалдаж авахад 5 тэрбум төгрөг, үзмэрүүдийг сэргээн засварлахад 10 тэрбум төгрөг /Урчуудын эвлэлээс тендер зарлаад байгаа үзмэрүүдийг шинээр хийхэд/ төсөвлөсөн юм байна.

Энэ тэгээд Сангийн сайдын хэлсэн “Коронавирусийн үед зохицсон сайн төсөв” мөн үү? Эсвэл ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан “улс төржсөн” төсөв үү? Дээр нь хөрөнгө оруулалтаар тавьсан төгрөг, мөнгө болгоны цаана “Тойрогтоо хийж байгаа миний хөрөнгө оруулалт шүү” гэх өглөгийн эздийн өөртөө зурсан ашиг, авилга явдаг нь ч нууц биш болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн төсөвт тавьсан хориг цаг үеэ мэдэрсэн, “нүдээ олсон” нүүдэл болсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа улс даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчид, баялаг бүтээгчид нь элгээрээ мөлхчихөөд, иргэд нь ажил, орлогогүй, хатуухан хэлэхэд хоногийн хоолгүй болчихоод байхад төсөв зарцуулагчдад ингэж тансаглах эрх ч бий юу?

Тиймээс Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэдийгээр УИХ олонхиороо түрээд, ирэх жил болох сонгуулийг тооцоод /хөрөнгө оруулалтаас өөрсдөд нь унагах цавчаагаа ч гэсэн хэд нугалаад хийсэн байгаа/ 2021 оны төсвийн тухай хуулийг хамгаалаад гарч болох ч иргэд бол хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Тэгээд ч төсвийн тухай хуулийг батлах үед дотоодын халдвар хараахан тархаагүй, хэзээ тавигдах нь тодорхойгүй хатуу хөл хорио ч тогтоогоогүй байсан үе. Тиймээс тухайн үед эрсдлээ дутуу тооцоолжээ гэж үзээд, өнөөдөр улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд үүсээд байгаа хямрал, бэрхшээлийг үнэлээд ч болов УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, оройтсон ч гэсэн алдаагаа залруулахаас өөр арга зам харагдахгүй байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов саяхан Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 1 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 3 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 4 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 6 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 9 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 47 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 48 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 49 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 50 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 52 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 53 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 56 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 58 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 59 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 17 цаг 1 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 17 цаг 2 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 17 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top