x

“Монголын сонин бичиг”-ээс сануулсан “зөөлнөөр улируулах арга”

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ. Тэрхүү өгүүлэлд “Монголын сонин бичиг” арваад жил тогтмол гарч, тухайн үеийн монгол ноёд, том лам нар хийгээд сэхээтнүүдийн дунд нэр хүндтэй байсны шалтгаан нь Ар, Өвөр, Буриад Монголын шинэлэг үзэлт, дэвшилтэт сэхээтнүүдийг редакцидаа авч ажиллуулсанд оршино.

Тухайлбал, бүр анхны дугаараас нь эхлэн эрхлэгчээр нь Агын буриад Цэдэвийн Цэдэн-Иш, сурвалжлагчаар нь алдарт Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, Бадрах баатар, Хайсан гүн, Алмас-Очир нар ажиллаж байжээ” хэмээн дүгнэснээ энд ахин нэг удаа дурдсу.

“Монголын сонин бичиг” Монголын журган буюу тухайн үед Монголыг хамаарч байсан яаманд өөрийн хүнтэй байж, дээрээс ирсэн тушаал заавар, заримдаа бүр нууцын зэрэглэлтэй мэдээллийг хүртэл олж аван, өргөн олон монголчууддаа түгээн анхааруулдаг байжээ. Одоо өрнөж буй явдлыг харахад “Монголын сонин бичиг”-ээс тэртээ 110 жилийн өмнөх анхааруулан, уншигч мэргэдээс асууж байсан сэдэв хүчинтэй хэвээр мэт санагдсаны тул хуучны сэтгүүлийн шарласан хуудаснаас хоёр сонсголыг та бүхэнтэй хуваалцахаар шийдэв.

Энэ хоёр бичил сонсгол нь тус сэтгүүлийн #34 буюу Хэвт ёсны гуравдугаар он, гурван сарын шинийн долооны дугаарт нийтлэгджээ. Энэ нь 1910 он юм. 

Нэг. “Бээжингийн шинэ сонсгол”

Ийм гарчигтай эхний мэдээнд Зүүн гурван мужийн сүндү-гээс тамгатай гурван дугтуй бүхий бичиг авсны дотор чухам юу юу бичсэнийг монголчууддаа тайлагнажээ. Зүүн гурван мужийн сүндү хэмээх нь Манж Чин улсын хамаарч асан хязгаар улсуудын есөн том сайдын нэг (англиар: Viceroy of the Three Northeast Provinces, манжаар: Dergi ilan goloi uheri kadalara amban) юм. Хятад хүн монгол хүнтэй ураг барилдаж болохгүй, монгол хүн хятад хэл сурч болохгүй хэмээн Манжийн төрөөс 200 шахам жил хязгаарлаж ирсэн цааз 1906 онд хүчингүй болсон нь шинэ засгийн бодлого гээчийн нэгээхэн хэсэг байсан билээ. Энэхүү гурван дугтуй бичигт тэрхүү шинэ засгийн бодлогыг улам “хөгжилдүүлэх”, түргэтгэх, гүйцэтгэх аргыг заасан, “цөм Монголыг халж хувилгах явдал” байв. Сэтгүүлээс шууд эш татвал:

“Бээжингийн шинэ сонсгол”

Монголын Журган анх өдөрөө Зүүн гурван мужийн Сүндү-гийн тамгат бичиг гурван дугтуйг хүлээн авсны дотор, цөм Монголыг халж хувилгах явдал:

Нэг: Манж, Иргэний харилцахыг Дотор газарт нэгэнт цаазалсныг тавьсан тулд, Монгол газараа мөн адил шийтгэвээс зохих тул хагалбарласан газараа Монгол Иргэн харилцан адил шийтгэмүй. 

Нэг. Монголын эхнэр охидыг авах нь: Монгол Иргэн харилцан ураг барилдаж болмуй. Харьяат захирсан түшмэл шан өгч улам хөгжилдүүлмүй. 

Нэг. Монгол хүн Нанхиад үсгийн тамгат бичиг хэрэгсэж болмуй. Монгол хүн Хятад хүнийг урьж, нанхиад үсгийн өргөл, тамгат бичиг сурах ба аливаад цөм нанхиад үсэг хэрэгссүгэй хэмээвээс дураар нь болгосугай гэв хэмээмүй.

Мэргэд авгай нар айлд. Өнөөхөн болтол басхүү хэдэн зуун оны чанга цааз, Монгол хүн Нанхиад бичиг сурч болохгүй хэмээн явсаар билээ. Одоо юу болов?... гэжээ.

Хоёр. “Монголын шинэ сонсгол”

Ийн нэрийдсэн удаах мэдээнд “зөөлнөөр улируулах арга” хэмээх нэр томьёо хэрэглэсэн нь маш сонирхолтой байна. Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй. Манайхан ч мөн “зөөлөн хүч” гэсэн маягаар орчуулан, саяхнаас хэрэглэж эхлэв. Гэтэл тэртээ 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийн ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм шүү. Энэхүү зөөлнөөр улируулах аргад монгол хүүхэд дүү нарыг Дотоод газарт сургах, сурах бичиг, алив шастирыг хэвлэж хямд үнээр өгөх зэрэг багтаж байсныг одоо ч анхаарууштай. Аливаа томоохон төсөл, номын сан, архив дахь үнэт баялаг, ховор хуучин ном, баримт сэлтийг хялбар үнээр, эс бөгөөс бүр үнэ төлбөргүй хэвлээд өгье гэх саналд маш анхааралтай хандаж байх ёстой гэсэн үг. Сонинд чухам юу гэж бичсэнийг эш татваас: 

“Монголын шинэ сонсгол”

Цэргийн тухай сайдууд: Ойроос Монголын хэрэг маш шахар бачим болсон тул, Монголыг хамаглах засгийн арга чухал нь: Цэргийн бэлтгэлийг ихэтгэх. Бас захын Монгол олонх цөм гадар улсад мунхрагдсанаар дотогш хандах сэтгэл батгүй болжээ. Энэ даруй туйлын их нууц зовлон мөн тул тусгай ЗӨӨЛНӨӨР УЛИРУУЛАХ АРГА таван зүйлийг бэлтгэвэй хэмээсэн нь:

Нэг. Монголын өдөр бүрийн сонин бичиг, сар бүрийн сонин бичиг бэлтгэсүгэй.

Нэг. Монголын хүүхэд дүүнэрийг Дотоод газарт авчран сургууль сургасугай. 

Нэг. Монгол ван гүнгүүд лугаа үнэмлэн нийлэлдэж, Монголыг хамаглах цуглааг бүтээсүгэй. 

Нэг. Монголын сурах бичиг ба аливаа шастирыг цөм монголчлон орчуулж, хялбар үнээр өгсүгэй. 

Нэг. Монгол ван, гүн, тайж нарыг сонгон авч Дотор газараа сайн албанаа хэрэгссүгэй. Үүнээс дээш бэлтгэсэн аргыг засгийн яаман лугаа нарийвчлан зөвдсүгэй 

хэмээжүхүй. Үүнийг мэргэд та үзэж юу бодном? Нягтлан шинж... гэжээ.

Монголын сонин бичиг-ийн редакц, Алмас-Очир, Хайсан гүн, Жамсраны Цэвээн нарын асууж байсан тэр асуултыг одоо ахин асууя. 

Үүнийг мэргэд та үзэж юу бодном? Нягтлан шинж! 

Мэргэд авгай нар айлд! Одоо юу болов?

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 2 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 3 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 5 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 6 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 7 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 7 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 8 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 9 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 10 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 11 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 29 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 1 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 21 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 2 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 4 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 5 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 8 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 10 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top