x

Сангийн сайд аа! Ногдол ашиг хаана гацав?

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу?

Сангийн сайд нүүрс ачсан машины цувааг тоолсоор, ЭТТ иргэдэд ногдох хувьцааны мөнгийг шилжүүлсээр “тулчихлаа”. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 27-нд “Экспорт нэмэгдэж байна. Өчигдөр 2233 машн нүүрс гарсан нь түүхэн хамгийн өндөр экспортын хэмжээ юм” гээд эрхийгээ гозойлгон жиргэжээ. 

Уучлаарай, Ч.Хүрэлбаатар сайд аа! Энэ таны амжилт биш юм аа. Хариуд нь танд “дунд хуруу илгээмээр” санагдчихлаа. Яагаад гэж үү? Яг энэ түүхэн амжилт гаргасан өдөр чинь “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд ээрүүлж яагаад ногдол ашиг тараахгүй байгаагаа тайлбарлалаа л даа. Тэдний зүгээс хийх ёстой ажлаа хийжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хэлснээр бол тус компани 2019 онд 1.3 их наядын ашигтай ажиллажээ. Иргэдэд тараах ногдол ашигт, төмөр замд, бүр 30 мянган хонинд нэг сая ам.долларын хандив өргөснөөс нь харвал үнэн байх. Ингээд “ЭТТ” компанийн 14.7 хувийг 2 сая 513 мянган иргэн эзэмшдэг гэнэ. Нийт 2 тэрбум 200 сая гаруй хувьцаагаа нэг хувьцаанд ногдох ашгийг 90 төгрөгөөр тооцохоор 190 тэрбум төгрөг, үүнээс ашгийн 10 хувийн татварыг хасаад 179 тэрбум 874 сая төгрөгийг Үнэт цаасны компанид шилжүүлсэн гэж ярилаа. 

Заавал Б.Ганхуягт итгэх албагүй тул эргэлзэх, судлах боломж бас нээлттэй. Нэг ийм гэрээ байна. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТХТ/ ХХК-ийн хооронд байгуулсан “ҮЦТХТ ХХК-аар зуучлуулан ногдол ашиг хуваарилах гэрээ юмсанж. ҮЦТХТ ХХК нь хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж түүнийхээ дагуу хуваарилах үүрэгтэй юм байна. Ямар “ЭТТ” өөрсдөө тарааж суултай биш. Ингээд энэ зуучлал гэгчийнхээ ажлын хөлсөнд 124 сая 337 мянга 550 төгрөгийг Төрийн банкин дахь дансаараа авчээ.

Харин уг гэрээгээр “ЭТТ” ХК нь 2019 оны хувьцааны ногдол ашигт хуваарилах 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төрийн дансан дахь 100 900 096 879 дансанд шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг биелэгдчихэж.

Иргэд хувьцааны ногдол ашгаа хүлээж байна. Яах вэ? Энэ дансыг шалгах уу? Яавал иргэдэд ногдол ашгийг нь өгөх вэ, Ч.Хүрэлбаатар сайд аа? 

Тэгэхээр та нүүрс ачсан машин биш арай өөр юм тоолох ёстой байгаа биз? 

Уг нь энэ гэрээний 3.2.3-т “Ногдол ашиг дансанд орсноос хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд шилжүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Гэтэл 2.5 сая иргэнээс нэг нь ч ногдол ашгаа аваагүй байна. Үүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ гэж үзэж болохоор байгаа биз? Тэгвэл гэрээгээ зөрчсөн бол яах вэ гэдэг нь бас уг гэрээний 4.1-д заасан. Талууд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байна. 

Одоо яах вэ? “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг шүүхэд өгөх болж байна уу? Яагаад Сангийн сайдаас “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гэрээний биелэлтийг нэхээд байна вэ гэхээр Сангийн яам энэ байгууллагын ТУЗ-ийг байгуулж шууд чиглэл өгөх эрх бүхий байгууллага нь юм аа. 

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагийн хувьд 2.5 сая иргэний дансны тулгалтыг хугацаанд нь хийж чадаагүй нь цаг хожиж 179.8 тэрбум төгрөгийг дансандаа байлгах сонирхолтой байна уу гэж харагдаж байна. Тийм бол Төрийн банкны дансан дахь 179.8 тэрбум төгрөг хоног тутамд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хэдэн төгрөгийн ашиг авчрах вэ гээд цааш бодох шаардлага гарч байна. Яагаад тавдугаар сард шилжүүлсэн 60 тэрбум төгрөг очих ёстой буюу бүрэн бүртгүүлж арилжааны дансаа холбосон 600 мянга орчим иргэндээ өнөөдрийг хүртэл очоогүй байна вэ? Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ямар хэмжээний хүүгийн ашгийг тус компанид авчрав гээд хардаж болно биз дээ? Арай ч Сангийн яам өөрийн удирдлага дахь компаниараа дамжуулж мөнгө хүүлээгүй байх гэж найдахыг хүсч байна. Энэ бүхэнд яаралтай хариуг Сангийн яамнаас, түүний удирдлага дахь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас нэхэж байна! Эсвээс гэмт хэргийн шинж чанарын болзошгүй нөхцлүүдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах, шүүхэд хандах эрх иргэд, олон нийтэд бий гэдгийг анхааруулъя! 

У.Оргилмаа /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Ehleed MAN.n gishuud demjigchided ugnuu daraan hureltswel bagaar ugnu huleej bai
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 11 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 13 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 14 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 15 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 16 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 17 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 18 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 19 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 20 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 20 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 38 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 10 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 30 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 11 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 13 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 15 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 18 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 19 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top