x

“Шаргалжуут” рашаан сувилал ЦААЗЫН ТАВЦАНД!

Баянхонгор аймгийн төвөөс  зүүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг монголчууд  андахгүй. Анх, 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн  Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадууд уг рашаан дээр судалгаа хийж,  хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй.

“Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд  хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН  дээр иржээ. 

Тус рашаан сувилалд жилдээ 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг. Гэвч, ирэх есдүгээр сараас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг хаах асуудал  яригдаж эхэллээ. Хэрэвзээ уг рашаан сувиллыг хаавал иргэдийн эмчилгээ тасалдах эрсдэл нүүрлээд байна.  

“Шаргалжуут”-ын халуун рашааныг устгаж, газрын гүний дулааны цахилгаан станц барих нэрээр  их мөнгө олох зорилготой улс төр, бизнесийн бүлэглэл 2013 оноос эхлэн өнөөг хүртэл рашааны орд газрыг булааж авахаар улайран дайрч ирсэн  явдал сүүлийн үед бүр ч эрчимжиж эхэлжээ.  Монголчуудын зорин очих дуртай тус рашаан сувиллыг хааж,  гүний цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэх зарим хүмүүсийн мөнгөний сонирхол энэхүү рашаан сувиллыг “үхлийн ирмэгт” аваачих болсныг нутгийн иргэд шүүмжилж байна.  

“Шаргалжуут”-ыг хааж,  газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр  гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг  экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологичид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм.   Гүний станц нь цэвэр ус  маш ихээр ашигладаг учир ойр орчмын бүх гол, булаг ширгэж хуурайшиж намагших эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт эрс ихэсдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Нөгөөтэйгүүр, гүний  станцын цэвэр усны хэрэглээг Баянхонгор аймгийн цэвэр усны нөөц нэг сар ч хангаж чадахгүй аж.

“Шаргалжуут”-ын рашаан сувиллын газрыг  “дээрэмдэх” асуудал 2013 оноос эхэлж, эцэст нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарамт шахалтаар рашаан сувиллыг  хаах асуудал өнөөдөр ид хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэхэн дарга  Т.Гантулга анхны ажлын томилолтоо Баянхонгороос эхлүүлж, “Шаргалжуут” дээр  28 хүнтэй десант буулгасан нь ард түмэнтэйгээ  “Хүчээ нэгтгэх” андгайтай үнэмлэхүй олонх болсон МАН ард түмэн, бизнес эрхлэгчдээ дарамтлах болсны бодит нотолгоо гэж харах үндэслэл ч байна.

“Шаргалжуут” рашаан сувилалд 160 хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Гэвч, аймгийн удирдлагууд асан Г.Батжаргал, Б.Батсуурь нар нь Японд Элчин сайдаар сууж асан С.Хүрэлбаатартай нийлж, нутаг усныхаа рашааныг сүйдэлж, мөнгөөр зарах сонирхолтой байгаа бололтой. Учир нь, “Шаргалжуут” компанийн  зүгээс тус рашааныг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг гурван жилийн өмнөөс гаргасан ч өнөөг хүртэл нутгийн удирдлагууд хүлээж аваагүй нь нутгаа зарах гэсэн сонирхол байсных уу гэх хардахад хүргэж байна. 

Хэрэвзээ нутгаа, рашаан сувиллаа боддог удирдлагууд бол аль хэдийнэ “Шаргалжуут”-ыг төрийн хамгаалалтад авах ёстой байв.  “Шаргалжуут”-ын зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулах, газрын төлбөрөө төлөх хүсэлтээ удаа дараа тавьсаар буй ч орон нутгийн удирдлагууд нь хүлээж авахгүй байгаа нь ондоо сонирхол агуулж ирснийх гэхээс өөр барьцгүй болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.138)
    Монгол улсыг Монгол хүн удирддаг гэхэд заримдаа эргэлзэх юмаа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.138)
    Шаргалжуутын шиг ийм олон рашаан нэг дор байдаггазар дэлхийд ховор л байдаг байхдаа. Монголчуудад хайрласан бурхны бэлэг юм даа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.164.223)
    Заза одоо угаасаа хаагдсан гэсээн. Бүх тогоо таслаад турбогаа салгаад усаа таслаад 0 зогсолт хий гэсэн гэсэн ажилтнууд нь яриад байна лээ
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 8 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 9 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 10 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 11 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 12 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 13 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 14 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 15 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 16 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 16 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 17 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 35 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 7 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 27 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 8 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 10 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 11 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 15 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 16 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top