x

Мөнгө дагасан сонголт ба үр дагавар

УИХ-аар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж буйтай холбогдуулан өмнөх удаа хамгийн их хадгаламжтай УИХ-ын гишүүдийг танилцуулсан билээ. Зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү ч мөн буурна гэдэг утгаар эрх ашиг нь хөндөгдөж буй нөхдийн нэрийг зарласан хэрэг.

Тодруулбал, одоогийн УИХ дотор тэрбумаас илүү хадгаламжтай 10 гишүүн байдаг юм байна. “Оргил” худалдааны сүлжээний эзэн Ж.Ганбаатар /25 тэрбум/ жагсаалтыг тэргүүлж, “Сөүл” грүппийн эзэн Д.Өнөрболор /7,6 тэрбум/, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил /6.0 тэрбум/, “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан /4,1 тэрбум/ нар араас нь жагссан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн 1,7 тэрбумын хадгаламжаар жагсаалтын 7-д бичигдсэн байна.

Дата зургийг ikon.mn

Банкуудын зарласан хадгаламжийн хүүний хамгийн бага буюу жилийн 12 хувиар бодоход Ж.Ганбаатар гишүүн жилдээ 3.0 тэрбум төгрөг хүүлдэг гэсэн үг. Татгалзахын аргагүй тоо. Гэхдээ банкинд хадгалуулсан 25 тэрбум бол гишүүн Ж.Ганбаатарын бүх хөрөнгө биш гэдгийг тооцох хэрэгтэй. Сүлжээ дэлгүүрүүдийн барилга байшинг оролцуулаад үл хөдлөх хөрөнгийг нь үнэлбэл үүнээс хэд дахин давсан тоо гарна.

“Хурд” группийн эзэн Б.Чойжилсүрэн байна. Банкинд хадгалуулсан мөнгө нь ердөө 324-хөн сая. Гэхдээ л тэр Монголын хамгийн баян хүмүүсийн нэг. Улаанбаатарт бариулсан орон сууцны хорооллуудыг тоолоод үзээрэй л дээ.

Хэвлэлийнхний зүгээс “Ийм хэмжээний хадгаламжтай гишүүдэд зээлийн хүүг бууруулах /дагаад хадгалмжийн хүү ч гэсэн буурна/ хүсэл эрмэлзэл байх болов уу?" гэдэг асуултыг тавьсан байна лээ. Байж болно, бас  үгүй ч байж болно. Үүнийг дан ганц банкан дахь хадгаламжаар нь хэмжих боломжгүй. Нэг хэсэг нь бүх мөнгөө банкинд хийгээд хүүлээд сууж байхад нөгөө нь банкнаас зээл авч бизнесээ явуулж байгаа. Өөр нэг нь банкинд хадгалуулсан мөнгөнөөсөө ч илүү хувьцаатай, эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй... гэх мэтчилэн.

Гэхдээ энэ тоогоор өөр олон зүйлийг илэрхийлж болно. УИХ-д суугаа гишүүд маань нийгмийн бүх анги давхарга, хэсэг бүлгүүдийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарна.

Жагсаалтад багтсан 20 гишүүн гэхэд ямар нэг хэмжээгээр бизнестэй, тогтмол орлоготой, бас тэр хэмжээгээр хуримтлалтай хүмүүс байна. Цалингаараа амьдардаг нэг ч хүн алга. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянган хүн эзэмшиж байна. 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал уу, 2,7 сая иргэний эрх ашиг чухал уу?” гэж УИХ-ын чуулган дээр асуусан байна лээ. Би л хувьдаа 10 мянган хадгаламж эзэмшигчийн эрх ашиг чухал гэж хэлнэ. Яагаад гэвэл хүчний харьцаа тэдний талд байна. Эрх ашиг нь харинн юу вэ? гэдэг дахиад өөр асуулт.

Хамгийн их мөнгө, бас УИХ-д хамгийн олон төлөөлөлтэй байна. Тэгэхээр шийдвэр тэдний талд гарах нь бараг л шударга. Үүний дараа л нийгмийн дундчууд, доодчуудын ашиг сонирхол эрэмбэлэгдэж таарна.

Хамгийн гол нь бид өөрсдөө нийгмийнхээ цөөнх болсон хамгийн чинээлэг хэсгийг УИХ-д сонгож явуулчихаад “олонхийн талд шийдвэр гарга” гэж загнаад, шийдвэр гаргана гэж найдаад суугаад байгаа нь бидний буруу л даа. Тийм учраас бидний сонголтын үр дүн үргэлж бидний эсрэг явж ирсэн байдаг юм. Дандаа гар харсан, алга тоссон сонголтуудын чинь гай энэ л дээ. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцоог бий болгож, өөр хэн ч давж чадахааргүй өндөр босго бий болгосон. Тэгээр тэр босгоор зөвхөн өөрсдөө алхаж ороод эрх мэдэлд хүрдэг. Хүрсэн хойноо гаргах шийдвэр нь ч тодорхой...

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 4 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 6 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 6 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 7 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 9 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 9 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 10 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 11 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 12 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 13 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 14 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 32 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 4 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 24 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 5 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 7 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 8 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 11 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 13 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top