x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Сүүлийн өдөр

Багабаянд өнгөрүүлсэн 15 хоногийн өдрийн тэмдэглэлийн сүүлчийн бичвэр. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдсэн билээ. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг та бүхэн анхаараарай.

Буянт-Ухаад онгоцноос буугаад арын хаалгаар (онгоцны арын хаалгыг хэлсэн шүү, ар өврийн хаалга биш! Давтан хэлье онгоцны бөгсний хаалга!) тусгаарлагдан гарч карантинд ирсэн өдрөө ТЭГ өдөр гэж гарчиглаад анхны постоо оруулж байв. Өнөөдрийн тэмдэглэлтэй нийлээд нийт 16 өдрийн 31 хуудас тэмдэглэл болж байна.

Гарах гэж байгаа хүмүүс байна даа өглөө сэмбийгээд л бослоо. Цагаан сарын шинийн нэгэн юм уу хаашаа юм ккк. Өглөөний цайгаа уугаад, аяга тавгийг нь угаагаад цонхон дээр нь бид өрж тавив. Эмч өглөө 9 гэхэд гарахад бэлэн байгаарай гэсэн тул бид хэлсэн цагт нь чемоданаа чирээд үүд рүүгээ явлаа шүү. Аль нэгдүгээр сарын эхээр сургалт, ажлаар гэрээсээ гарч байв. Олон том, жижиг чемодантай явсан бид хоёр удаагийн рэйс хийж байж ачаа бараагаа гурван давхраас буулгаж гадаа гаргалаа. Амьтны хүрээлэнгийн торноос задгай байгальд гарч байгаа арслан (үс, сахал арзайтлаа ургсан тул өөрийгөө арслантай зүйрлэсэн болно. Өөр элдэв долоон санаа байхгүй) мэт би лав байшингаа тойроод хэсэг ганцаараа алхмаар л байсан ккк. Цав цагаан цастай, дулаахан, цэлмэг сайхан өдөр байлаа. Машинаа хүлээж байх зуур хажууд хийсэн цасан эмээгийн зургийг очиж авлаа. Эндэхийн ажилчид уу, эсвэл түрүүлж харинтаанаас гарсан залуус (эрчүүд л байж таараа) энэ хөөрхөн цасан гүнжийг урласан бололтой ккк

Анх орж ирэхдээ төлбөр мөнгө авах эсэхийг 2 удаа, гарахынхаа өмнө бас 2 удаа нийт лав 4 удаа асуусан. Биднээс төлбөр авахгүй гэж эмч нар хэлсэн. Сүүлд шинэ журам гараад манай онгоцноос хойшоо ирсэн хүмүүсээс төлбөр авах болсон юм уу даа? Янз бүрийн мэдээлэл гараад байхаар би ч бас өөрөө ойлгохоо байж эхэлж байна. Төлбөр мөнгийг нь төлөх ёстой бол төлөлгүй яах билээ. Авах ёстой бол хэлээд, бидний бүх утас шөрмөс байгаа тул залгаад мэдэгдэх байх аа. Гэснээс манай Багабаянгийн бүх байр манайх шиг байгаагүй юм билээ шүү. Бусад байрны хүмүүсийн бичсэнээр бол манай гэрээс илүү шахуу тухтай, дулаахан, халуун устай байсан гэсэн. Мань хэдэд л хуваарилалт шог таарчихлаа. Тэр Жаргалантад бол гарууд бүр жинхнээсээ жаргаж байгаа гэсэн. "Нэг муу бүсгүй" гайхуулаад л бичээд байна билээ тэрийгээ хэлээд онгироод зүгээр.

Унаа машинаа дуудсан бид эхний машин ирэх үед гар барилгүй баяртай гээд салцгаалаа. Пионерийн лагериас салж байгаа хүүхдүүд шиг гэртээ харьж байгаадаа баярлаж байгаа ч салж байгаадаа бас харамсаад байх шиг байна лээ зарим нэг нь ккк. Ёстой зодолдохгүйхэн шиг карантинаас бид 4 гарч ирж чадсан шүү. Гарахаас өмнө амралтын газар санал асуулга бөглүүлж авсан. 14 хоног ямар байв, ямар асуудал гарсан, юуг нь яаж сайжруулах ёстой вэ гээд бид бүгд саналаа нээлттэй, чөлөөтэй бичээд өгсөн. Би ч 14 хоногийн урт тэмдэглэлээ жижиг цаасан дээр арай гэж багтаан товчилж бичив. Энэ бол бас гоё жишиг шүү. Дараа дараагийн ирэх хүмүүсийн орчин сайжирна, амралтын газар маань өөрөө улам гоё болно.

Би шууд зочид буудал явах учраас тусдаа унаа, манай нөгөө гурав маань нэгнийхээ унаанд багтаад надаас түрүүлээд давхиад яваад өгсөн. Хот руу дөнгөж орж ирж байхад амралтын дарга эмэгтэй ярьж байна. За бас яасан юм бол оо гээд бяцхан айдастай хэрнээ байлдааны өрөлтөө аваад утсаа авав. Гэтэл таныг гарахаас өмнө уулзах гээд хичээсэн ч амжсангүй ээ уучлаарай, зуны дэлгэр цагт манай амралтын газар заавал эргэж ирээрэй, таны өдрийн тэмдэглэлийг өдөр бүр уншиж байгаа, таалагдаж байгаа гэж хэлэхэд уужраад л явлаа. Эрүүлээр хүлээж авсан танд баярлалаа! Зун гэр бүл, хамт олноо дагуулаад заавал эргэж ирнэ ээ. Амттай сайхан хоолоор дайлсан тогооч, цаг тухай бүр нь хоол зөөж оруулж өгч байсан эгчид мөн талархаж байна. Нэмээд мэдээж манай хоёр эмч, нөгөө хааяа жаахан жаахан уурлах гээд байдаг том эмч гээд тэнд бидний төлөө яг адилхан 14 хоног гэрээсээ хол карантинд цуг орж ажилласан, ажиллаж байгаа бүхий л албан хаагчдад баярлалаа гэж хэлэх ёстой.

Карантинд чинь удахаар хүмүүсийн зан чанар яг мэдэгддэг юм байна гэж бичсэн постноос болж манай өрөөнийхөн нүүгэтлээд явсан. Би уг нь онгоцны буудлаас автобусаар ирсэн мөчөөс авахуулаад карантины бараг шахуу сүүлийн өдөр хүртэлх зүйлийг хальт тоймлон бичсэн ухаантай. Гэтэл манай өрөөний нэг бус хүмүүс өөрсдийг нь хэллээ гээд гомдоод хяргах шахсан. Заа бас тэр хэдээсээ уучлал эрье ээ! Тоглоом дааж карантилж сурна шүү хаха.

Машинтайгаа давхиад захисан буудалдаа шууд ирлээ. Өрөөнд ороод хамаг хувцсаа тайлаад бушуухан шүршүүр руу үсрээд л орсон доо. Тэр цагаан банн жаахан гомдсон байх аа. 21 дүгээр зуун гарснаас хойш би анх удаагаа 16 хоног ус цасанд орохгүй явж үзэн хувийнхаа рекордыг эвдэв. Далимд нь өөрийнхөө ориг үнэрийг ч олж мэдэв. Боломжийн л юм билээ хаха. Арьс марьс халуун усанд хуулраад байв уу яав ккк. Манай ажлынхан буудлын өрөө чинь ямар байна гэж асууж байсан. Халуун устай, дулаахан л байвал ямар ч буудал миний хувьд дээд зэргийн тансаглалд тооцогдоно оо гэсэн. Халуун усанд ороод дуудлагын хоол идсэний дараа дулаахан тохьтой өрөөнд өөрийн эрхгүй нойр хүрдэг юм билээ. Дуудлагын хоолны аппууд төлбөр тооцоо бэлнээр хийхээ больсон байна. Коронагаас болоод бүх зүйл цахим руу шилжжээ. Тэр нь ч дээр дээ. Гар утсаараа хоол захихад бараг 15 минут болоогүй байхад хаалга тогшоод ороод ирж байна.

Карантинд амраад ч байсан юм шиг, ажиллаад ч байсан юм шиг, бага зэрэг тухгүй орчинд хальт зутарсан ч юм шиг, эсрэгээрээ чийрэгжээд өлчир болсон ч юм шиг өөрийнхөө ч учрыг ойлгохгүй болов. Цав цагаан, цоо шинэхэн шахуу цагаан хэрэглэлтэй ор руу шумбаад орсон. Хоёр долоо хоног бараг шахуу бүхлээрээ, хүйтэн өрөөнд дандаа хувцастай унтаж байсан би хамаг хувцсаа (ганц хоёр юм үлдээсээн үлдээсэн) тайлаад оронд ороод орой хүртэл хүүхэд шиг нам унтжээ. Хувцас тэргүүтэнгүй унтах мэдрэмжийг мартахаа шахсан байна билээ кккк. Босмогцоо бүх хувцсаа угаалганд өглөө. Буудлын үйлчилгээ шуурхай юм. Өдөрт нь багтаагаад өгсөн бүх хувцсыг угаагаад, индүүдээд, эвхээд, гялгар уутанд битүүмжлээд аваад ирж байна.

За тэгээд долоо хоногийн дараанаас “Ах нь карантин яваад ирлээ ш дээ” гээд энэ хавийнхаа гудамжийг метерлээд явна даа хаха. Урт тэмдэглэлээ ингээд энд хүрээд жаргаая аа. Зарим нөхөд Буудалд өнгөрүүлсэн анхны шөнө гээд үргэлжлүүлээд бичээд яваарай гээд байсан. Ёстой болъё доо. Хэдүүлээ бусдаараа л бууз хуушуур шиг явъя аа кккк. Ингээд бичээд явчихвал би өөрөө яг Труманы шоуны гол дүр нь болчих гээд байна. Нээрээ ах хүүг бодит биш дүр, өөрийгөө орлуулж бичсэн үү гээд хэдэн хүн асуусан байсан. Хэлэхгүй шүү. Хэлэхээр хамаг бичвэр амтгүй болчихно шүү дээ. Төсөөллөө та бүхэн өөрсөддөө үлдээгээрэй.

Хүн бүр дор бүрнээ ариун цэврээ сайн сахин, гараа сайн угааж, муухай өвчнөөс холуур, эрүүл мэндээ дээд зэргээр анхаарч, өөрийгөө төдийгүй бусдыг бодон хариуцлагатай байгаарай гэж хүсмээр байна. Нэг биш тохиолдол нэгэнт Монголд маань илэрсэн тул тэр хүмүүсийг, тэдний гэр бүлийг бодон, хүн ёсоор хандах, ялгаварлан гадуурхахгүй байх, элдэв долоон үгээр доромжилж, зүй бус үйлдэл гаргахгүй байхыг та бүхэнд бас уриалж байна. Карантинд орогчдын ТББ байгуулбал овоо том, бас хүчтэй коммунити болохоор болж байх шиг байна ккк

Bye карантин, Hi УБ! Ус цасанд ороод, хувцас хунараа сольсон хүн байна. Бас өнөөдөр цэргийн баяр даа энэ чинь одоо. Даниэл Грэйг шиг ингээд нэг цэмцийгээд ганц гожгор юмтай ханьсаад тайван сайхан сууж өөрийгөө нэмээд 7 хоног тусгаарлая даа.

Цэргийн баярын бэлэг гээд хоёр шил Калтенберг, нэг боодол бэлэн гоймон, нэг ширхэг чоклаад, том пепси зочид буудлын ресэпшн дээр үлдээсэн тэр нэг үл таних бүсгүйд баярлалаа!

ҮРГЭЛЖЛЭЛ БАЙХГҮЙ.

THE END!

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Арван нэг дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арван хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван дөрөв дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 11 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 13 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 14 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 15 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 16 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 17 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 18 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 19 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 20 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 20 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 38 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 10 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 30 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 12 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 13 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 15 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 18 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top