x

Үндсэн хуулийн 6.2 буюу ашиггүй маргааны ахиулсан барьц

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй зарим нэг асуудалтай холбоотойгоор улс төрийн зарчим хүчнээс гаргаж буй эсэргүүцэл, шүүмжлэл эрх баригч намыг тун эвгүй байдалд оруулаад байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын уг сэдвээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэг дээр хэлсэн үгээс үзвэл “эвгүй” гэхэд ч хэтийдсэн нөхцөл байдал үүсээд байгаа бололтой.

УИХ-ын дарга энэ тухай “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой” гэснээс үзвэл төдий хэрээр хор хөнөөлтэй гэсэн үг.

Сануулахад Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг өнгөрөгч 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр “төрийн нийтийн өмч” хэмээн өөрчилсөн билээ. Тэр үед нь хуульч мэргэжилтнүүдийн зүгээс “төрийн болон нийтийн өмч гэдэг чинь хоёр тусдаа зүйл. Нэр томьёоны хувьд алдаатай байна. Үүнээс болоод эрх зүйн маргаантай асуудлууд үүснэ шүү. Битгий ингээч ээ” гэж сануулсаар байсан авч манай нөхөд чихгүй толгойлоод баталсан билээ. Адаг сүүлд нь өнөөдөр уг заалтыг “Ерөнхийлөгч санаачилсан” гэж хэлж үзэж байх шиг. Хэн санаачилсан байх нь хамаагүй л дээ. Баталсан нь УИХ.

Үүнээс болж одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр орж ирээд буй зарим хуулийн төсөл дээр маргаан үүсээд байгаа билээ. Тодруулбал, “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар газар, түүний баялгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх эрх зүйн боломж бүрдчихлээ” гэх эсэргүүцлийг парламентад суудалтай зарим намын зүгээс гаргаад байгаа.

Хууль тогтоогчдын зүгээс “Газрын хэвлий, түүний баялаг төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зарчим хэвээрээ. УИХ-аас батлан гаргах бүх хууль тогтоомж үүнд нийцэж гарах ёстой” хэмээн тайлбарлаж байгаа ч тэр нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Асуудал "цүүндээ биш" бололтой.

ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэж байх үед манай хуульчдын зүгээс 6.2-т бичсэн “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёоноос илүү түүнийг дэлгэрүүлсэн тайлбар нь хор хөнөөлтэй талаар маш тодоор хэлж, сануулж байсан. “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэзээ ч амь оруулж болохгүй юм шүү гэж.

Магадгүй энэ хоёрын хооронд ямар нэг уялдаа бий байх. Ямар ч иш үндэсгүйгээр “Байгалийн баялаг, ард түмний өмч байх ёстой. Гадныханханд өгч болохгүй” гээд байгаагийн цаад утга энэ ч байж магадгүй. "Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж байна" гээд байгалийн баялгийг “тэгш хуваах” нэрээр олон тооны сан байгуулаад, түүнийгээ захирах зарцуулах эрхийг нь төр авчихвал одоо байгаа бүх зүйл нурж унана. Тэнд хувийн хэвшлийн тухай яриа байхгүй, ардчилал, парламент ч хэрэггүй, Казакстанууд шиг нэг хүний улс болно гэсэн үг. Нэг удаагийн сонгуульд ялах гэж улайрсан манай попууд "өөрөөс чинь илүү хэн нэгэн үргэлж шилэн дээр чинь амьсгалж байдаг" гэдгийг мартсан байж.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ҮНХӨ-д шургуулсан уг заалт санаандгүй хийсэн “алдаа” ч биш, санаатай хавчуулсан “чулуу” байж мэдэх л юм. Сонгууль дөхөхөөр хөзрөө дэлгэх байх л даа. Хэн нэг нь хэн нэгнийхээ мөрөөдлийг хулгайлж ч магадгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 40 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 41 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 42 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 43 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 44 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 45 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 46 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 47 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 48 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 48 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 49 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 7 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 39 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 59 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 40 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 42 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 43 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 46 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 48 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 53 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top