x

У.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж нарын нэг нь "шоронд суух" ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш хоёр өдөр өнгөрөв. Өнөөдөр УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа 2020 төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой.

Харамсалтай нь өнгөрөгч даваа гаригт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн чуулганд оролцох эрхийг хасав. Засгийн газар төсвийн тодотгол хийлгүйгээр төсвөө хэтрүүлэн хэрэглэсэн, тэр мөнгөөр /200 тэрбум төгрөг/ МАН-ын сонгуулийн компанийг санхүүжүүлсэн тухай үндэслэл бүхий шүүмжийг хэлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ хууль бус үйл ажиллагааг УИХ төсвийн тодготголоор залруулж болохгүй гэснийх нь нь төлөө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан түүнийг “Хүн гүтгэхээ боль” хэмээн зандарч, үг хэлэх эрхийг нь долоо хоногийн хугацаатай хассан билээ.

Үүнээс илүү харамсалтай зүйл нь гэвэл энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр хоног, 48 цаг өнгөрөөд байгаад УИХ дахь АН-ын бүлэг болон УИХ-д суудалтай АН-ын зүгээс гишүүнийхээ эрхийг хамгаалах, түүнийг сонгосон сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нэг ч алхам хийсэнгүй. Ядахдаа мэдэгдэл ч гаргасангүй. Намын аппарат нь дуугарсангүй. “Чөлөөндөө гарсан” хэдэн улстөрчид олон нийтийн сүлжээгээр итгэл муутайхан дуу алдаад өнгөрөв.

Уламжлал ёсоор дахиад долоо хоног өнгөрөхөд энэ сэдэв эл дол болж, олон нийтийн сүлжээнээс ч арчигдана. Монголчууд даанч мартамхай улс.

Уг нь бол улс төрийн соёл, суртахуунтай улс оронд бол төсвийн мөнгөөр сонгууль хийсэн У.Хүрэлсүх, түүнийг гүтгэсэн Б.Пүрэвдорж хоёрын аль нэг нь шоронд сууж байж асуудал дуусах ёстой. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.

Харамсалтай нь Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн уг нь дотор “даанч худлаа даа” гэхээр нэг ч үг байсангүй. Ердөө сонгуулийн өмнө ковидоор шалтаглан иргэдэд тараасан бэлэн мөнгө, түүнийг дагаж явсан МАН-ын санал худалдалтыг л илчилсэн төдий. Тэгэхээр энэ хоёр хүний хэнийг нь шүүхийн өмнө аваачих вэ? гэдгээ УИХ шийдэх ёстой.

Хэдийгээр УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-ынх ч гэлээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг. Гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх ёстой. Т.Аюурсайхан мэтийн захын "сармагчин" гарч ирээд алх тогшоод байж болохгүй л дээ.  Энэ явдлыг ингээд зөнгөөр нь орхиж болохгүйд асуудлын гол нь байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.83)
    37 onii uhehsediin suns bosch ireed songuulid oroltsood gomdsondoo gazar shoroog zarj buuraa sahij uldsen tduuhun heden mongolchuudiig bugdiin daranguilj hariin ulsiin bool bolgoh gj huls mungun deere tohiroo hj bnuudaa
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • АН ч гэсэн үүний төлөө явах ёстой. (150.129.140.10)
    Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (202.21.124.22)
    purewdorj metii huzuugui Ebi,iin gar hul shahaanii sdaanuud odoo zailsan ni deer shuu.. 60n ter bumiin ur vndes shahaanii gulug purewdorj mongoliin ard tumnees uuchlalat guih estoi
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
    • Хишгэн
      Хуц
      2020 оны 08 сарын 20
  • Баяраа (202.9.40.131)
    Тиймээ алиа сармагчин алх цохисон Пүрэвдорж гишүүний хэлсэн үг яг байндаа тусч олонхийн дургүй айдас хоёрыг зэрэг хүргэсэн тул эрхээ хасуулав.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 23 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 24 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 26 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 27 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 28 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 29 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 29 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 30 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 31 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 2 цаг 32 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 4 цаг 50 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 22 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 5 цаг 42 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 23 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 25 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 26 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 29 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 31 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 8 цаг 36 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top