x

"Бенз" Б.Баярсайхан ба нутгийн өөрөө удирдах байгууллагын дампуурал

УИХ-ын гишүүн "бенз" хочит Б.Баярсайхан (БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан) армийн ногоон хувцсаар гангараад аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг өгч буй зургаа олон нийтийн сүлжээнд тавьсныхаа төлөө соошл хэрэглэгчдийн зүгээс овоохон "банга" хүртэж байна. Өөрийгөө Ерөнхий сайдын зиндаанд тавьсан нь “дээш нь татсан, доошоо орсны” алин болохыг хэлэхэд хэцүү. Уг нь бол УИХ-аас томилсны хувьд Ерөнхий сайдыг дуудаж загнах зиндааны хүн л дээ.

Харин чиг үүргээрээ бол орон нутгийн удирдлагыг дуудаж уулзаад, эсвэл үүрэг даалгавар өгөөд байх эрх хэмжээтэй хүн биш. Аймгийн Засаг дарга бол өөрийг нь сонгосон ИТХ-ын өмнө үүрэг амлалт авч, ажлаа тайлагнадаг. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг утгаараа Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд  Ерөнхий сайдын өмнө бас дуудагддаг байх.

Харин УИХ-ын гишүүн гэдэг бол тухайн тойргоос сонгогдож мандат авсан ард түмний элч төлөөлөгч хүн. Тэр үүднээсээ орон нутагт ажиллахдаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, захиа даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ тэр нь ч гэсэн хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас Б.Баярсайхан гишүүний олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэл талархал хүлээхээсээ илүү шүүмжлэлийн бай болж байна. Дээр нь армийн тэмдэгтэй хувцас өмсөх эрхийг хэн түүнд олгосныг бүү мэд. У.Хүрэлсүхийгээ дагаад бүгд солиорох нь энэ...

Гэхдээ үүнээс ч илүү халгаатай зүйл удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хийгдэх гэж байна. (чуулган ирэх даваа гаригт эхэлнэ) Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон шалтгаан нь 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал. Коронавируст халдварын улмаас улс орны эдийн засагт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт шинээр тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг дагаж гарах олон хуулиуд бий.

Мөн тэдгээртэй холбоогүйгээр бас нэгэн хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Дээрх хуулийн төслийн орон нутгийн эрх мэдлийг төв Засгийн газарт төвлөрүүлэхэд дээрх хуулийн төслийн гол агуулга чиглэгдэж байгаа бололтой.

Тухайлбал, одоо үйлчилж байгаа хуулиар Засаг даргыг аймаг, нийслэл, сум, бага, хорооны хурлаас нэр дэвшүүлж дээд шатных нь засаг дарга томилж байгаа. Харин шинэ хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилохоор шаталсан удирдлагатай болж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Эхний шат дамжлагыг нь өнгөрөгч онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийчихсэн.

Уг өөрчлөлтөөр “Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлнээр УИХ шийдвэрлэх” тухай заалтыг Үндсэн хуульд оруулсан байна. Өнгөрсөн 20-30 жил тараан байршуулсан төрийн эрх мэдэл эргээд нэг хүний гарт төвлөрч эхэллээ гэсэн үг. Засаг даргаа томилох эрхгүй бол “нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын тухай яриа хоосон хальс болж үлдэнэ. Өөр бас ямар эрх мэдлийг нь хуулиар хураахыг таашгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.109)
    Аминдаа зураг хөргөө авахуулна гэж их бэлдсэн бололтой юм аа. Хүүхдүүдээ ичээх юм битгий хий л дээ.
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 2 цаг 51 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 2 цаг 52 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 2 цаг 53 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 2 цаг 54 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 2 цаг 55 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 2 цаг 56 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 2 цаг 56 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 2 цаг 57 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 2 цаг 58 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 2 цаг 59 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 0 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 18 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 5 цаг 50 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 10 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 51 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 8 цаг 53 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 8 цаг 54 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 8 цаг 57 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 8 цаг 59 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top