x

Буруу номтон: Ардчилсан МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

... Дотроо бодолтой хүн бүхэн

Дор дороо бумбадуулжээ...

Р.Чойном

Б.Батзоригт 40 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж шүүх үзээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдсэн нь энэ. Яг энэ зүйл ангиар Н.Номтойбаярт шүүх 5 жил 6 зургаан сар хоригдох ял өгчээ. Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд явахдаа ЖДҮХС-ийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд 950 саяар хувь тэнцүү тарааж өгсөн. Өөрөө хоосонгүй, гурван тэрбумыг хүртсэн. Н.Номтойбаяр НХХ-ийн сайд байхдаа “Орон нут­гийн онцлогтой зорилтот төсөл”-ийн зээлийг 200 саяар нь иргэдэд хоёр жилийн хугацаатай хүүгүй олгожээ. Өөрт нь ийм бутархай мөнгө хэрэггүй. 

Онцгой бүрэн эрхт комисс

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүд эхнээсээ шийдвэрлэгдэж явна. Шуурхай ч юм. Энэ өнгөөрөө хамрах хүрээ нь улам өргөснө. Хэнийг шоронд хийж, шонд өлгөхийг үндсэндээ гурван субьект шийднэ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ гурван хуулийн үндэслэл дурдсаны нэг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8 дахь заалт. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх энэ заалтыг 2019 оны гуравдугаар сарын 27 өдөр нэмсэн байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн 49.2 зүйл “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэдэг. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд ҮАБЗ-ийн гишүүд шүүхэд нөлөөлж болохоор өөрчлөлт оруулжээ. Дээрх 17 шүүгчийн хоёр нь ял шийтгүүлсэн, хоёр нь цагаадсан, нэг нь шалгагдаж яваа. Үлдсэн 12 нь албаа хашиж суугаа. Шүүх одоо хараат бус ажиллаж байгаа болов уу?!? ҮАБЗ-ийн гишүүд бол улс төрийн албан тушаалтнууд тэгэхээр өнөөгийн шүүх ямар өнгөтэй шийдвэр гаргахыг таахад хэцүү биш. 

Их хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулсан Онцгой бүрэн эрхт комиссыг гурван хүнтэй байгуулах нууц тогтоолыг 1937 оны 10 дугаар сарын 02-нд баталжээ. Комиссын даргаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Улсын өрлөг жанжин нөхөр Х.Чойбалсан; гишүүдээр Улсын бага хурлын гишүүн Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж. Энэ тогтоолд гарын үсэг зурж батлалцсан Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд А.Амар нар эсэргүү нэр зүүн баривчлагдаж, Москвад цаазлуулжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад УИХ-д сууж байсан гишүүд ял сонсоод эхэллээ. Авууштай нь Москвад бус Улаанбаатарт шүүгдэж байгаа. 

Буруу номтон тодруулах технологи

Хуулиар ял оноох боломжгүй дайснаа ялладаг аргыг большевикууд туйлд нь хүртэл хөгжүүлсэн. Шүүхэд дуудаж байцаахаасаа өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоч зүүнэ. Эрүүгийн хуулиар хулгайч, алуурчин, луйварчин гэхчлэн яллаж чадахгүй учир “Ардын дайсан”, “Эсэргүү”, “Ангийн дайсан” гэх мэт санкцгүй “ял” эчнээ өгнө. Иргэд тэд үнэхээр “Ардын дайсан”, “Эсэргүү”, “Ангийн дайсан” гэдэгт итгэтэл нь сурталдана. Ингээд нэг өдөр авч яваад буудахад хэн ч гайхаагүй. 

Үзэл суртлаас ангид нийгэмд дээрх маягаар яллах боломжгүй. Харин иргэдэд мөнхийн хардлага төрүүлдэг сэдэвтэй уячихад нэг их эргэлзэхгүй. Оюу Толгой, Таван Толгой тэгээд бас төмөр зам. 2009 оноос хойш яригдсан авлига, албан тушаалын хэрэгт аль ч сэтэртнийг холбоход бид гайхахгүй. Тэгсэн л байж таарна... Тэр жилээс хойш өдий болтол толгойгоороо баасанд дүрүүлсэн дарга даамлуудыг үлдсэн насаар нь хлораминаар угаагаад ч ариусахаа өнгөрсөн. Тэдэнд оноосон ял үргэлж бага санагдана, болж өгвөл олны өмнө цаазлах ёстой... Онцгой бүрэн эрхт комисс яллах л гэж яллана. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд өнгө зүстэй эхнэрийг нь өөрийн болгох гэж ялласан явдал нэгээр тогтоогүй. Ийм давлагааг хувийнхаа зорилгод ашиглах овтон захаас аван гарна.

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үгүй болгосон. Тайлбар нь иргэдэд таалагдана. Авилга авсан албан тушаалтан, татвар төлөхөөс зайлсхийсэн компаний захирлуудын хэргийг шударга шүүхийн өмнө авчрах гэж ийм өөрчлөлт оруулсан. Агуулгыг нь анзаарах сөхөө хэнд ч алга. Аливаа сэжиг бүхий хэргийг таван жилийн дотор илрүүлж чадахгүй бол хэрэгсэхгүй болгодог байсныг бүх насаар нь шалгах боломж нээсэн. Ухаан нь, тан дээр ямар нэг хэрэг нээгээд насаар чинь мөрдөн шалгаж болно. Хүссэн үедээ 461 дүгээр ангид аваачиж хийгээд шалгаж байгаа нэртэй насаар чинь тэнд амьдруулна. Хэзээний ч юм нэг үйлдлээр нь хэнд ч хэрэг нээж болно, гол нь хугацаагүй. 

Үргэлжлэл бий...

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 3 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 4 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 5 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 6 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 7 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 8 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 9 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 9 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 10 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 11 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 12 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 30 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 2 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 22 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 3 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 5 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 6 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 9 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 11 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 9 цаг 16 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top