x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Онгоц газардахаас өмнө асуулгын хуудас тараан хүн бүрээр бөглүүлж авсан. Онгоц газардсаны дараа битүү цагаан хувцастай хүмүүс орж ирэн хүн бүрийн халууныг үзэж, нэмэлт асуулт асуун тодруулга хийв. Үүний дараа голомтын бус газраас ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг буулгаад 20 гаруй хүмүүсийг онгоцондоо үлдэхийг хүсэн, бидний пасспортыг хураан авлаа. Би энэ хүмүүсийн нэг болж таарав. Голомт газар гэдэг нь Япон, Солонгос, Итали улсууд юм. (Транзитыг мэдээгүй, бараг адилхан байх) Энэ улсуудаас л ирсэн бол та хөгшин, залуу, хүүхэдтэй, жирэмсэн эсэх хамаагүй ямар ч өчиггүй тусгаарлагдаж, ажиглалтын байр руу ачигдана. Энэ голомт гэгдэх улсын тоо одоо улам нэмэгдэх нь тодорхой болжээ!

Биднийг онгоцны арын хаалгаар тусад нь буулгаж тусдаа автобусанд суулгав. Харьцаж байгаа хүмүүс нь дандаа хамгаалалтын хувцастай байх бөгөөд нэлээд хүлээлгэсний эцэст ачааг маань авч ирэн нэмэлт автобус гарган хоёр хуваан суулгалаа. Удалгүй Монгол Улсын хилийн дардас бүхий пасспортуудыг маань буцаан өгөв. VIP (Very important person) заалаар хааяа нэг явахаар ингэж пасспорт авч яваад тамга дараад аваад ирдэг сэн. Энэ удаа VVIP (Very very important person) статусаар улсынхаа хилээр орж ирлээ. Нөгөө улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг онгоцноос нь улаан хивсээр тосч аваад шууд машинд суулгаад аваад хот руу гардаг хаалгаар автобустай, цагдаагийн машинаар иййн ёёооо гээд хөдөлгөөн зүсээд явахад бас л омогшдог л юм билээ монгол хүн болохоороо хаха.

Биднийг онгоцноос буулган Онцгой байдлын автобус руу зөөсөн том оврын автобусны ариун цэвэр арай ч дээ л байлаа. Зургийг нь орууллаа. Дээд зэргийн бохир, нил шороо, дагтаршаад зузаараад тогтсон хир, хүмүүсийн наасан бохь энд тэндгүй. Үнэндээ үүнийг хараад коронавирус нь өөрөө айгаад амиа хорлочихмоор санагдсан. "Энгийн шугамын" автобус бол ойлгох сон. Угаасаа Монгол ийм юм чинь гээд. Гэтэл энэ бол ариун цэвэр дээр зэргээр сахин хэмжилт хийх ёстой онцгой нөхцөл байдалд үйлчилж буй автобус шүү дээ. Ядаж нэг угааж болно доо автобус аа! Биднийг буулгасны дараа нэг залуу баллонтой шүршдэг жоомны хор шиг юм авч ороод тэр муу автобусаа бас ариутгамар аядаад байгаа юм аа. Үхсэн баас. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ дээ.

За тэгээд тэгж тэгж биднийг ачсан хоёр автобус цагдаагийн машин дохио, гэрлээ хангинуулан урд буферлэн давхиж өглөө. Зөрж өнгөрч буй хүмүүс эвэртэй туулай харж буй мэт харагдаж байв. Надад болохоор дэлхий дээр арай гэж бууж ирсэн Армагедон киноны төгсгөл шиг ормоонтик санагдаад болдоггүй. Зургийг нь авчихмаар санагдаад арай гэж биеэ, биш ээ нэг гараараа нөгөө гараа барив шүү дээ. Өөрийгөө зэмлээд, ийм онцгой нөхцөлд буруу юмаар тоглоом хийгээд гээд Ганзо Винзог юм уу, эсвэл Винзо нь Ганзог нь юм уу бүү мэд загнаад л хэрэлдэцгээгээд байх шиг байсан миний дотор.

Хөдлөөд удаагүй байхад цуваа гэнэт зогслоо. 5 орчим минутын дараа эмнэлгийн цагаан тэрэг давхиж ирээд арын автобусны нэг хүнийг аваад суулгаад давхиад яваад өгөв. Сураг сонсоход Италиас иргэнийг шууд тусгаарлаж буй нь тэр гэсэн. Бид тусгаарлалт биш ажиглалтанд орохоор явж буйгаа тэр үед гадарлав. Автобусны халаалт нь ажилладаггүй наасан. Халуун дулаан орноос ирсэн, бараг шахуу зуны хувцастай хүмүүс удалгүй шаагилдаж эхлэв. Халуунаар үлээлгээч ээ, хөлдлөө, биднийг бодооч ээ гээд. Жолооч залуу халаалт нь ажилладаггүй юм аа гээд хээв нэг хэлээд давхина билээ. Хэдэн хүн автобусанд ханиад хүрч, хоолой нь өвдсөн, үүнээсээ болоод халуурсан гэвэл би лав гайхахгүй. Амьжиргаатай ганц хоёр бүсгүйчүүд хөл даарангуут шууд гутлаа тайлаад сандал дээрээ эвхрээд сууж байна билээ. Нэлээд явсны дараа нэг залуугийн давсаг яг хагарах гэж байгаагаа хэлээд түр зогсоод өгөөч гэж жолоочоос зөндөө гуйв. Жолооч би тушаал биелүүлж яваа хүн ямар ч эрх мэдэлгүй гээд халгаасангүй. Нөгөө залуугийн царай сүүлдээ бүр хачин болоод, хөдөлж ч чадахгүй болов. Энэ зуур нэг автобусанд буй бид хэд ундаа, усны сав цүнхнээсээ хайж, болохгүй бол явдал дунд цонх, хаалгыг нь онгойлгоод нөгөөдөхийнх нь үзүүрийг нь гаргаад шээлгэх тухай янз бүрийн төлөвлөгөө зохиов. Ингэж мунгинах зуур зорьсон газраа ирж залуу маань ашгүй гарч биеэ зассан. Бие зассан ч гэдэс, давсаг нь нэлээд хөндүүртэй хэвээрээ үлдэх шиг болсон. Өрөвдсөн гэж. Хараад өөрийн эрхгүй дагаад шээс хүрдэг юм билээ.

Ирсэн газар маань 2, 3 объекттай бололтой. Бүгдээр нь тойроод орсон доо. Энд биш тийшээ гээд л бүтэн тойруулав. Мөн онгоцны буудлаас автобусаар гарч байхад манай автобусны жолооч лав хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй байсан. Утсаар байн байн ярих юм. Хэн хариуцаж, хэн шийдвэр гаргаж буй тодорхойгүй л байх шиг харагдсан. Тэр автобусны ариун цэвэр энэ тэрээс харахад манайханд сэтгэл байгаа ч гүйцэтгэл дутуу мэт, гүйцэтгэл байгаа мэт боловч ямар ч сэтгэлгүй мэт эрэмдэг зэрэмдэг үйл ажиллагаа л харагдана лээ дээ. Энэ мэт жижиг зүйлсээ манай хэд цаашид анхаарна биз ээ. Ямартаа ч яаралтай нөхцөлд mass evacuation хийхэд манайхны бэлтгэл төө дутуу буй нь илт анзаарагдаж байна.

Байрлах газраа ирсний дараа хэн ямар өрөөнд орох тухай хүмүүс бас шаагилддаг юм байна. Мөнгийг нь өгнө, ганцаараа люкс өрөөнд ормоор байна, тэр даргаа дууд гэж оркдох нэгэн байхад хаана ч яах вэ хэлсэн газар нь оръё оо гэх залуус нь харьцангуй олон байлаа. Товчхондоо, ирсэн бүлгээр нь, зорчсон улсаар шууд ялган өрөөнүүдэд хуваарилав. Тэр нь ч оновчтой шийдвэр санагдсан. Харин нөгөө нэг хүн люкс өрөөндөө орсон эсэхийг мэдсэнгүй. Тийм өрөө байхгүй гээд эмч нар учирлаад хэлээд байсан ч ганцаараа утсаараа оролдоод үүдэнд үлдсэн дээ. Уг нь би чемоданыг нь дээшээ зөөж өгье гэж бодсон ч сүүлдээ амиа бодсон нь дээр болоод явчихсан даг.

Пионерийн лагерьт ирж байгаа мэт нүүгэлтсэн хүмүүс нь чемодан саваа тачигнуулан өрөө өрөөндөө арай гэж оров. Зарим нь энэ гоё өрөө байна, өрөөгөө солъё гээд наймаа хийх гэж үзсэн бол зарим нэг бүсгүйчүүд би жирэмсэн болохоор арай тухтай чиний өрөөнд оръё, чи эр хүн байна даа арай тухгүй миний өрөөнд орчих гээд зарим залуусыг найрах гэж хүртэл үзсэн байна билээ. Нөгөө чамд гурав, надад гуравхан гэдэг хөгийн зан. Зарим нь 2 долоо хоног гэрийнхэнтэйгээ уулзахгүй, ажил төрөл баларлаа гээд гутарч байхад зарим нь агаар салхинд харин аятайхан юм биш үү гээд нуг нуг инээгээд тун таатай байх юм билээ. Ийм онцгой нөхцөлд цуг яваа хүмүүсийн зан авир, хандлага алган дээр тависан мэт мэдрэгдэж, харагддаг юм байна лээ дээ харин чиг нэг.

Оройхон оруулж өгсөн хоёрдугаар хоол нэлээд хөрсөн байв. Хөрсөн хоол өгч буйдаа ч зөөгч, эмч нар уучлал гуйсан. Тэрийг нь бушуухан идээд араас нь халуун цай уусан. Зарим хүмүүс идэж чадахгүй үлдээнэ билээ. Нийлээд 100 грамм дундаасаа босгох уу гээд тоглоом шоглоом хийтэл олны дэмжлэг авсангүй, цагаа олоогүй наргиа болж таарав. Манай өрөөний хэд лав шокноосоо бүрэн гараагүй байх шиг байсан. Нэлээд хүйтэн өрөөнд бүхлээрээ хувцастайгаа, хөнжил дэвсгэр бүх юмыг нь давхарлаад эвхрэлдээд унтахаар хэвтсэн дээ. Өглөө босоод яг ямар газар ирснээ мэднэ дээ. Хоол идсэний дараа олон дамжин тив алгасан хийсэн урт нислэг, цагийн зөрүү гээд өөрийн эрхгүй нойр хүрээд, ямар их ядарснаа гэнэт мэдрэв.

Үргэлжлэл бий...

В.Ганзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.9.40.73)
    Ёстой нуг нуг инээж байгаад уншлаа. Унаа байрны ариун цэвэр гээд эрүүл ахуйн бүх асуудлыг мэргэжлийн хяналтын газар шалгаж хянах ёстой. Eр нь хүмүүсийн сэтгэгдлийг уншаад байхад МХEГ муу ажиллаж байна уу даа гэж харагдаад байгаа. Дараагийн өдрийн тэмдэглэлийг хүлээж байгаа шүү.
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 9 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 12 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 14 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 15 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 15 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 17 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 17 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 18 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 19 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 20 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 21 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 22 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 40 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 12 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 32 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 13 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 15 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 16 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 19 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top