x

ШХАБ-ын орнуудыг залгигч авлигын “ноу хау” үргэлжилсээр...

“Налайхын замд хурд хэтрүүлбэл торгоно”.УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа буюу энэ оны нэгдүгээр сард “Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, зөрчил гаргасан жолооч нар хариуцлага тооцох” шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байдаг. Хуульд зааснаар Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлбэл Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг байна. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг аж. 

Энэ замд нэг “асуудал” бий. Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20.9 км автозам 2019 оны 11 дүгээр сарын 4-нд ашиглалтад орсон. Гэхдээ  замын ажил бүрэн дуусаагүй бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байгааг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нээлтийн үеэр онцолсныг мартах аргагүй. Тус зам дээр 100 тонн хүртэлх ачааны машин явах боломжтой гэдэг утгаараа гурван жилийн баталгаатай ч 60 жил ашиглах боломжтой юм гэсэн. 

У.Хүрэлсүхийн Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 164-р тогтоолоороо  улсын хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох 39 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн эхний ээлжинд инженер, техникийн ажилтан, дараагийн ээлжинд гүйцэтгэх, туслах ажилтанд үе шаттайгаар зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсөн. 

Уг тогтоолд Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байранд нь тусгаарлах, тогтоосон онцгой нөхцөл, горимыг чанд мөрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд, ажил олгогчдод үүрэг болгожээ. 

Мөн энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Улсын онцгой комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тухай бүр мэдээлж байхыг холбогдох сайд нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын oнцгой комисст даалгасан бөгөөд нэр дурдсан есөн аж ахуйн нэгж, байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн байдаг юм. 

Энэ тогтоолын хавсралтад дурдсанаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, автозамын барилгын ажлыг гүйцэтгэх “Сино хайдро корпорейшн монголиа” ХХК-ийн инженер техникийн ажилтан 50, гүйцэтгэх, туслах ажилтан 150 хүнийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний дотор оруулахаар заасан байдаг нь сонгуулийн өмнө уг замын ажлыг дуусгахаар төлөвлөсөнтэй холбоотой биз ээ. 

Харин өнөөх 20.9 км автозамыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Уурхайчдын зам” гэж нэршсэн байна. Улсад, нийслэлд зам баригдаж л байвал сайн хэрэг. Гэхдээ “Синохидро” компанийн тухайд анхаарал татсан асуудал бий. Тухайлбал 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс зарласан 96 тэрбум 750 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт оролцож шууд гэрээ байгуулсан, энэ талаар хэвлэлд мэдээлсний дараа уг гэрээ цуцлагдсан талаар өмнө нь бичиж байсан билээ. Улсын бүртгэлд “Синохайдро Корпорейшн Лимитед” компани нь “Сино Хайдро Корпорейшн Монголиа”-ийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр бүртгэгджээ. “Сино Хайдро Корпорейшн Монголиа” нь мөн тэр өдөр байгуулагдсан, Гүйцэтгэх захирал нь Jiang Guoyin гэж бүртгэгдсэн байна. 

БНХАУ-ын төрийн мэдлийн “Синохидро” Замби улсын Кафу хавцлын 750 мв-ын усан цахилгаан станц барих ажлыг зогсоож, тус улсын хөгжлийн ажил, эрчим хүчээ дотооддоо хангах үйл ажиллагаанд хүнд цохилт өгч тус станцад ажиллаж байсан олон мянган ажилчдыг хохироосон” гэх мэдээ энэ оны есдүгээр сарын 24-нд дэлхий дахинд цацагдсан. https://chinaafricaproject.com/2019/09/24/sinohydro-stops-work-on-zambia-hydroelectric-dam/

Мөн Африкийн Хөгжлийн банк л гэхэд “Синохидро” компанийн төлөөлөгчид туслан гүйцэтгэгчидтэй болон төрийн байгууллагынхантай байгуулсан авлигын гэрээг илчилсэн. Ингэснээр томоохон луйврын сүлжээг илрүүлж их хэмжээний мөнгийг хууль бусаар ашиглаж байсан тус компанийг “хар жагсаалт”-д оруулж Bank of Africa-аас санхүүжүүлсэн төслүүдэд оролцохыг хориглосон байх юм. SinoHydro нь өчигдөрхөн Монголын Засгийн газрыг муулаад байсан Зимбабвегийн 533 сая ам.долларын өртөгтэй тендерт ялсан ч бодит үнээс хоёр дахин үнэтэй болох нь аудитын шалгалтаар илэрч авлигын асуудалд холбогджээ. Мөн Угандагийн автозамын дэд бүтцийг дэмжих төслийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас SinoHydro-г авлигын гэрээ байгуулсан хэмээн тус улсын авлигатай тэмцэх байгууллага буруутгасан байдаг. 

SinoHydro-ийн Малайзад барьсан усан цахилгаан станцын даланг барьсны дараа тус компанийн удирдлага барилгын стандарт мөрдөхгүй байгаа, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан талаарх баримт, гэрэл зураг, видео материалууд дэлхий дахиныг цочирдуулж эцэст нь Трасперенси Интернэшнл байгууллагаас уг далангийн барилгыг “Авлигын хөшөө” гэж зарлан тунхагласан байдаг. Гүржийн Рустави, Кутаиси, Кобулети хотод тойруу зам барьсан, одоогоор Самтредия-Григолети хурдны замын хажуугийн хэсгийн барилгын ажлын тендрүүд мөн л авлигатай холбогджээ. Түүнчлэн SinoHydro-ийн хэрэгжүүлсэн төслүүд орон нутгийн хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл дагуулсаар байна. Ботсванагийн нисэх буудлын өргөтгөлийн төсөл ч мөн адил чанар муутай хэмээн буруутгагдаж SinoHydro төслийн нийт дүнгийн 90 хувийг буюу 527 сая ам.долларыг завшсан нь тогтоогдсон байна. Киргизстан улс SinoHydro-ийн барьсан хурдны замыг “хууль бусаар хогийн цэг байгуулсан” хэмээн буруутгаж тус улсын Засгийн газраас тус компанид 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Нэг ийм түнштэй болсондоо түгших боллоо. Дараагийнх нь?...

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 6 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 10 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 11 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 12 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 13 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 14 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 15 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 16 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 17 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 18 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 18 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 19 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 37 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 9 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 29 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 10 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 12 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 13 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 16 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 18 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top