x

Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр танхимынхаа сайд нарыг танилцуулав. Ингэх далимдаа өөрийгөө "үхэхээс бусдыг үзсэн улстөрч" хэмээн өргөмжилж, хулгай худалтай эгнэгт тэмцэхээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, хууль бус шийдвэр гаргуулахаар шахаж шаардахгүй байхыг намын даргын хувиар анхаарууллаа. Урьдын л адил ийм зүй бус зүйлтэй амь хайргүй тэмцэхээ ч мөн андгайлав.

У.Хүрэлсүхийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн Ерөнхий сайд танхимаа хэрхэн мэргэжлийн, чадамгай хүмүүсээр бүрдүүлсэн тухай шагшин магтацгаав. Харваас монголчууд буцаад ерэн оноос өмнөх шиг нэг хүний ноёрхол, дэглэм рүү унаж байгаа бололтой. Бие биенээсээ хоцорчих вий гэсэн "долоолт" л их явж байна даа.

Уг нь хүчний харьцаа ийм үед эрх баригч намын даргыг өрсөж "долоохоос" илүү ул үндэстэй шүүмж, ямар ч үед эргэлзэх, нягтлах явдал ажил хэрэгт тус дэмтэй тустай юмсан.

Яг үнэндээ шинэ Засгийн газрын сайд нар дотор тэгтлээ мэргэшээд, салбар салбараа сэвхийтэл өргөөд явчихсан хүн нэг ч алга. Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг эс тооцвол. Одоохондоо түүнийг ГССҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа уг эмнэлгийг дажгүй авч явж байсан, сүүлд нэгдүгээр эмнэлгийн даргаар очоод менежмэнтийг нь сайжруулсан гэдгээс өөр тодорхойлолт алга. Юутай ч эмчийн хувьд, эмнэлгийн даргын хувьд гологдохооргүй байсан гэдэг тодотголтой.

Шинээр томилогдсон бусад сайд нарын хувьд яахав насаараа төрийн алба, яам тамга сахисан, аль ч төрийн үед тал тохой алдаж үзээгүй, тэгсэн хэрнээ ажил үйлсээр ч баатарлаж шалиагүй "номхон томоотой" нөхөд зарим нь байх шиг байна. Тиймэрхүү "дүлий дүмбэ" нөхөд төрийн албаны жинхэнэ гай гамшиг, "намаг балчиг" юм даа.

Салбартаа цоо шинээр тавигдаж буй, тэрний энэний фракци бүлэг гэсэн тодотголтой "цүнх баригч" нар ч бас нэгээр тогтохгүй орж ирсэн бололтой. Лав л тэнд энд ажиллахдаа тэгж ингээд салбараа, байгууллагаа суга дээш нь татчихсан гэх намтар түүхтэй нь алга.

Үлдсэн хэд нь өмнөх Засгийн газарт ажилласан хуучин сайд нар, УИХ-ын зарим нэг гишүүн.

Тухайлбал, Зам тээврийн сайд байгаад эхнэрийнхээ хувийн эмнэлэгт ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлөлттэй авч өгсөн хэрэгт хариуцлага хүлээж сайдын суудлаасаа буусан, найз Я.Содбаатарыгаа Шадар сайдаар дэвшүүлжээ. ЖДҮ авсан нөхдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж овойгоод байсан МАН-ын дарга тэднийгээ дэвшүүлээд зогссонгүй, дэвшүүлэлгүй үлдээсэн ганц нэгийгээ сайдын суудлаар шагнав. Тэгсэн ч алга таших хүн яасан олон бэ. Хүн гэдэг загаснаас ч дор ой санамжтай амьтан аж.

Ердөө жилийн өмнө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шиг салбараасаа хол хөндий хүн байсангүй. Атал оны өмнө дэлхий нийтээр дэгдсэн коронавирусийн аюул, ХӨСҮТ-ийн хэдэн эмч нар халдварын голомтыг Монголдоо тархаалгүй барьж чадсаны хүчинд Д.Сарангэрэл шиг мундаг сайд Монголд байхгүй болов. Эрүүл мэндийн сайдтан Хан-Уул дүүргээс нэгээр гараад зогсохгүй хамт нэр дэвшсэн намынхаа хоёрыг хүртэл чирээд гараад ирдэг "буян" юм даа. Шагналд нь БОАЖ-ын сайдын суудал "дан" гээд ороод ирлээ. Эрхбиш эрүүл мэндийн салбараас зайлсан нь яамай л гэхээс. Ядаж л эмч хүн арыг нь залгалаа.

Гурав дахь нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар. "Ашгүй Нямдорж зайллаа" гэж баярласан чинь У.Хүрэлсүх өөрийнхөө хуулийн бодлогын зөвлөхөөр авч гонсойлгох жишээтэй. Монголын төр энэ хүнд үнэхээрийн төлж баршгүй их өртэй ажээ.

Х.Нямбаатарын хувьд хувийн сургууль төгссөн, тэндээ багшилж байсан, иргэний эрх зүй заасан гэдэг байх аа. Харамсалтай нь мань хүнээс хуульч хүнд байх наад захын соёл, суртахуун харагдлаггүй. Зүгээр л "жижхэн" Нямдорж гэх үү дээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүнийг "төлгөн коммунист" гэж загнасан нь ихээ оносон нэр шиг харагддаг.

Өмнөх парламентын үед ЖДҮ зээлтэй холбогдож "нэр баастсан" олон гишүүдийн нэг. Өөрийнхөө, дүүгийнхээ, эхнэрийнхээ баахан байрны ордероор баталгаа гаргаж байгаад "Өгөөдэй Ази" компанийн нэр дээр авсан 950 сая төгрөгийн ЖДҮ зээл нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бариулсан орон сууцны барилга руу нь орсон байх талтай. Барилгын газрыг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг.

Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдож буй хүнээс хамгийн түрүүнд асуух ёстой асуулт бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад бичсэн "хөөн хэлэлцэх хугацааг" хассан явдал.

Авилга, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж буй хэрэг сөхөгдөнгүүт мань хүн "ХЗБХ дээр Ш.Раднаасэд гишүүн ийм санал гаргасан" /2017 оны явдал/ гэж хэлээд нэг удаа өнгөрөөсөн ч хожим хуульд дахин өөрчлөлт оруулах үед Ш.Раднаасэд гишүүн "Х.Нямбаатар гишүүн өөрөө энэ саналыг оруулсан" гэдгийг залруулсан билээ. Хөөн хэлэлцэх хугацааг хасах үед Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж байсан. Ахалсан шалтгаан нь ч удалгүй тодорхой болсон.

Ийм нэг "хуулийн хулгайч" тухайлбал У.Хүрэлсүхийн Засгийн газар, кабинетэд нь багтчихсан байна. Заавал нэг хулгайчтай байж засагласан болдог бололтой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mn (95.153.134.45)
    Naad tologon komunistiin jdu-giin mongo 2shirheg shine 570 bolood zavshiad ongorson shuudee yum uzuugui golog shuud 570 tegeed buur 2-g shuu odoo tegeed huuliin said aan! Ene uls dampuurchee ! Odoo yaaya gehev dee yamar ard tumen bn tiim l tor bn gedeg! Hurdhan hugatsaand baga l horloosoi gej zalbirahaasdaa
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 1 цаг 3 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 3 цаг 6 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 3 цаг 8 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 3 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 3 цаг 9 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 3 цаг 11 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 3 цаг 11 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 3 цаг 12 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 3 цаг 13 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 3 цаг 14 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 3 цаг 15 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 3 цаг 16 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 5 цаг 34 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 6 цаг 6 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 6 цаг 26 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 9 цаг 7 мин “Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ 9 цаг 9 мин Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө 9 цаг 10 мин Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 9 цаг 13 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 9 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top