x

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихэснэ

Улаанбаатар хотод: Цэлмэг, салхи баруун хойноос секундэд 7-12  метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 13-наас төв болон  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн сургуулиудын бие даалтын 7 хоног эхэллээ 4 цаг 15 мин Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 16 мин Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хамтарч ажиллахгүй бол тухайн ААН-тай холбоотой үйл ажиллагааг зогсооно 4 цаг 17 мин Нийслэлийн бохирдлын хэмжилтийг олон улсын түвшинд хүргэх шинэчлэл эхэллээ 4 цаг 18 мин БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав 4 цаг 19 мин Нийтийн талбайг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 20 мин Улаанбаатарт авто зогсоолын хүртээмжийг франчайз үйлчилгээтэй зогсоолоор нэмэгдүүлнэ 4 цаг 22 мин Мьянмарын газар хөдлөлттэй холбоотойгоор монгол иргэдийн дунд хохирол бүртгэгдээгүй 4 цаг 25 мин Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 8 цаг 36 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 38 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 8 цаг 38 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 8 цаг 41 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 8 цаг 44 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 9 цаг 52 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 10 цаг 0 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 10 цаг 1 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 10 цаг 2 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 10 цаг 3 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 10 цаг 3 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 10 цаг 4 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл...
Top