x

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Өнөө шөнө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр, маргааш өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Маргааш өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр нойтон цас, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм  хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн сургуулиудын бие даалтын 7 хоног эхэллээ 4 цаг 17 мин Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 18 мин Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хамтарч ажиллахгүй бол тухайн ААН-тай холбоотой үйл ажиллагааг зогсооно 4 цаг 19 мин Нийслэлийн бохирдлын хэмжилтийг олон улсын түвшинд хүргэх шинэчлэл эхэллээ 4 цаг 20 мин БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав 4 цаг 21 мин Нийтийн талбайг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 23 мин Улаанбаатарт авто зогсоолын хүртээмжийг франчайз үйлчилгээтэй зогсоолоор нэмэгдүүлнэ 4 цаг 24 мин Мьянмарын газар хөдлөлттэй холбоотойгоор монгол иргэдийн дунд хохирол бүртгэгдээгүй 4 цаг 27 мин Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ 8 цаг 38 мин “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо 8 цаг 40 мин Улаанбурхан өвчний тохиолдол 141-д хүрч, сургууль орчмоор голомтлон гарч байна 8 цаг 41 мин Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ 8 цаг 43 мин Монгол Улс өндөр хүчин чадалтай супер компьютерын төвтэй болох төсөл хэрэгжүүлж байна 8 цаг 47 мин Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв 9 цаг 54 мин Чөлөөт бөхийн ААШТ: Монголын эрэгтэйчүүд гурван медаль хүртлээ 10 цаг 3 мин Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо 10 цаг 3 мин Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа 10 цаг 4 мин АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв 10 цаг 5 мин Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ 10 цаг 6 мин Алиса Лю уран гулгалтын ДАШТ-д түрүүлж, АНУ-д 18 жилийн дараах алтан медалийг авчирлаа 10 цаг 6 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл...
Top