Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4 хэм хүйтэн байна.
Өнөөдөр Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 7-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.