Коста-Рика улс АНУ-аас хууль бус цагаачдыг нутаг буцаах ажиллагаанд хамтран ажиллахаа даваа гарагт мэдэгдсэн гэж AFP мэдээлэв.
200 цагаачийг хүлээн авах бэлтгэл хангажээ
Коста-Рикагийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр:
- Төв Ази болон Энэтхэгийн 200 цагаач лхагва гарагт АНУ-аас арилжааны нислэгээр ирнэ.
- Тэднийг Панамын хилийн ойролцоох цагаачдын төвд байрлуулж, дараа нь эх оронд нь буцаах аж.
- Уг ажиллагааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хяналтан дор АНУ-ын Засгийн газар санхүүжүүлэх юм.
Латин Америкийн бусад орнуудтай хамтран ажиллаж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Латин Америкт айлчлах үеэр:
- Панам, Гватемал улсууд мөн ижил зохицуулалт хийхээр тохиролцжээ.
- Панам улс өнгөрсөн долоо хоногт Хятад, Пакистан, Афганистаны 119 цагаачийг хүлээн авсан.
- Гватемалд одоогоор АНУ-аас ирсэн цагаач байхгүй байна.
АНУ-ын байр суурь: Цагаачдыг албадан гаргах бодлого эрчимжив
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн карьерынхаа туршид цагаачдын эсрэг хатуу байр суурь баримталж ирсэн.
- Нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсныхоо дараа "сая сая" хууль бус цагаачдыг албадан гаргах төлөвлөгөөгөө танилцуулсан.
- Өмнө нь цэргийн гурван онгоцоор Энэтхэгийн 300 гаруй цагаачийг нутаг буцаасан бөгөөд тэдний гарт гав зүүсэн нь Энэтхэгийн дургүйцлийг төрүүлсэн байна.
Энэтхэгийн байр суурь
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахдаа
✔ Цагаачлалын асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж,
✔ Бичиг баримтгүй олон мянган иргэнээ буцаан авах тохиролцоонд хүрсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: AFP