Улс төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ
У.Хүрэлсүх: “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа. Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
2025-03-11

Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа
Чех Улсын парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд 6 жилээр сонгогддог. Тэдний гуравны нэгийг хоёр жил тутамд 27 тойрог тус бүрээс нэг мандатаар сонгодог байна.
2025-03-11

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ
Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.
2025-03-11

"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж буй "ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
2025-03-10

Монгол, Чехийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцлээ.
2025-03-10

Ой, хээрийн түймэр 11 удаа бүртгэгдэж, унтраах ажиллагаа үргэлжилж байна
Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдөр нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.
2025-03-10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа.
2025-03-10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын дарга, Ерөнхий сайд нар бараалхана. Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
2025-03-09

Шуурхай штабын VI хуралдаан болж байна
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийг хэлэлцэж байна.
2025-03-08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13, 14-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
2025-03-07

Засгийн газрын хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна.
2025-03-07

АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгдсэн байна.
2025-03-06

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол залуусыг Японд сургаж, дадлагажуулах хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2025-03-06

Японы буцалтгүй тусламжаар бохир ус, агаарын бохирдлыг хянах төслийг хэрэгжүүлнэ
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар энэ сарын 4-нд Токио хотноо гарын үсэг зурлаа.
2025-03-05

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах ёслол боллоо
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол өчигдөр болж, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээнийг уламжлал ёсоор тайж тахив.
2025-03-05

Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өглөө
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа мэдэгдсэн үед гарсан байна. АНУ-ын Хууль зүйн яам дээрх 29 хүнийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан бөгөөд Мексикийн Ерөнхий прокурорын газар, Аюулгүй байдлын яам хамтран шийдвэрлэжээ.
2025-02-28

Шагайн харваачдад улсын цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.
2025-02-27

Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
2025-02-27

Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв
Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт зохион байгуулагдлаа.
2025-02-27

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2025-02-27