Улс төр

Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байна
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримтлахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарах аж.
2025-03-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд Монголын тахь үржүүлэн хамгаалах ажил амжилттай хэрэгжиж байна.
2025-03-13

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
2025-03-13

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөө, өрийн удирдлага, хяналт шалгалтын төлөвлөгөө зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх юм.
2025-03-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНПУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
2025-03-13

Элчин сайд Н.Оюундарь Польш Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь энэ сарын 7-нд Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2025-03-13

Монгол, Чехийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд Мариан Юречкатай албан ёсны уулзалт хийлээ.
2025-03-13

ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна
Цахим худалдааны талбарт Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлэх, үүний тулд энэ гуравдугаар сард багтаан хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулахаар болов.
2025-03-13

Монгол, Чехийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэлэлцээрүүд хийгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНЧУ хамтарсан иж бүрэн түншлэлийн тунхаглал гаргаж, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, логистик, аж үйлдвэрийн салбарт Чехийн дэвшилтэт технологийг нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
2025-03-12

Монгол Улс БНСУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10,000 гаруй бүтээгдэхүүн экспортлох саналаа хүргүүлжээ
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдаа бус, мөн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, нэгдсэн бодлого зохицуулах газрын дарга Б.Анар онцоллоо.
2025-03-12

"М-Си-Эс" группийн хуульч З.Төрмандахыг батлан даалтад гаргалаа
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас эхлэн “М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Төрмандах болон түүний удирдаж байсан компанийн ажилтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн.
2025-03-12

Шүүхээс Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх шийдвэр гаргав
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргажээ.
2025-03-12

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төслүүд
УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн даваа гариг буюу гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.
2025-03-12

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. “Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
2025-03-12

Монгол-Чехийн бизнес форумд зуу гаруй бизнес эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын 100 гаруй бизнес эрхлэгч Прага хотноо зохион байгуулагдаж буй Монгол-Чехийн бизнес форумд оролцож байна.
2025-03-11

Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг 2025 оны 3 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад (БНӨСУ) явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож, Монгол Улсын XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцав.
2025-03-11

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ажиллалаа.
2025-03-11

Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав
Гэвч Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.
2025-03-11

Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа.
2025-03-11

Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх Шуурхай ажлын хэсгийг байгууллаа.
2025-03-11