Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдөр нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.
Одоогийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Харин Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудад гарсан түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулсан байна.
Түймрийн хохирол:
- Урьдчилсан байдлаар 18,880 га талбай шатжээ.
- Айлын гэр, малын хашаа саравч шатсан байна.
- Одоогоор бүрэн хохирлыг тогтоох боломжгүй байна.
Ой, хээрийн түймэр унтраах ажилд ОБЕГ, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашин оролцож байгаа юм.
Иргэдэд анхааруулга:
ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед:
- Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх,
- Тамхины ишийг бүрэн унтраах,
- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах,
- Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар